ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМУУДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН IX ЧУУЛГАН ШИ-АНЬ ХОТОД БОЛЛОО
Ши-Ань хотын Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны товчоо, Хятадын Олон улсын худалдааны танхимын Ши-Ань дахь худалдааны танхим болон "Хуахэ" олон улсын бизнесийн зөвлөх компани хамтран зохион "Олон улсын худалдааны танхимуудын худалдаа, хөрөнгө оруулалтын IX чуулган" (2023.11.15) -ыг “Нээлттэй ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ахиц гаргацгаая” сэдвийн хүрээнд зохион байгуулав.
"Бүс ба Зам" санаачилгын хүрээнд оролцогч талуудын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын солилцоог бэхжүүлж, Ши-Аний аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой тус чуулганд МҮХАҮТ-ын Ши-Ань хот дахь төлөөлөгч М.Дэлгэржаргал оролцов. Түүнчлэн, Беларусь Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Казахстан Улсаас Ши-Ань хотод суугаа Ерөнхий консулын газар, Киргизстан Улсын Худалдааны төлөөлөгчийн газар болон Малайзын Гадаад худалдааг дэмжих төв, Иран-Хятадын ХАҮТ, Арабын бизнес эрхлэгчдийн форум, Киргизийн ХАҮТ, Хятад-Мексикийн худалдааны танхим, Шинэ Зеландын Окландын худалдааны танхим, Орос-Хятадын худалдааны танхим, Камероны Бизнесийн холбооны төлөөлөгчид оролцжээ.
Олон улсын Худалдааны танхимуудын төлөөлөгчдөөс гадна ОХУ-ын Енисей Сибирийн Девелопмент Групп, Казахстаны Хөрөнгө оруулалтын компани, Монголын "The Chi Mu Supply", Хятад-Казахстаны Торгоны зам худалдаа компани, Шааньши сансар огторгуйн технологийн хэрэглээний судалгааны хүрээлэн, Ши-Aнь ногоон рашаан технологи зэрэг Хятадын болон гадны 150 гаруй компани, байгууллагын төлөөлөгч оролцсон байна.
Ши-Ань хотын зүгээс Шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Эрчим хүч, Автомашины үйлдвэрлэл, Барилгын үйлдвэрлэлийн танилцуулга мэдээлэл хийв.
Мөн чуулганы үеэр ХАҮТ-уудын төлөөлөгчид уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/lkd9mwzn2ndigp94/401800822_360671982988017_3188314516783307906_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/bc7w038fmfxz21ab/401808671_360671992988016_6385651324953839117_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/0z5w5dtj8glvbtri/401812419_360671949654687_4523724208921138967_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/y5tsspbqqmdeu78g/401827119_360672049654677_5443734436481326456_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/kaqif63y3xggjj6n/401838501_360671919654690_8499482389495188579_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/03e91icidfe6j09v/401849031_360672062988009_8890070777873611184_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/doszhyc4zjs1shx5/401851896_360672002988015_5789388435367883503_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/sypi0k34grvh7ps8/402063737_360671959654686_747520327540712503_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/myuudrdeueu6w0gz/402068677_360741836314365_2179201059634088906_n.jpg)
![](/resource/mongolchamber/image/2023/11/16/bs4gvc6q75jptct0/402877748_360672026321346_2765865336025306479_n.jpg)