ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
МҮХАҮТ-д 2023 оны дөрөвдүгээр улиралд шинээр элссэн 70 гаруй аж ахуйн нэгжид Гишүүнчлэлийн газрын дарга О.Аюуш гишүүний гэрчилгээг гардууллаа.
Standard, Gold, Platinum, Diamond, Sponsor гэсэн 5 ангиллаас сонголт хийж гишүүн болсноор Танхимаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, ААН-үүдийн үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн сүлжээ www.trademongolia.mn-д мэдээлэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ байршуулж, сурталчлах боломжтой. Түүнчлэн гишүүнчлэлийн ангиллаас хамаарч, MYXAYT-aac үзүүлдэг үйлчилгээнүүдэд хөнгөлөлт эдэлдэг.
Шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах ёслолын өмнө МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн үйл ажиллагаа болон Арбитрын ерөнхий ойлголт-ын талаар мэдээлэл өглөө.
Мөн Smart Quality ХХК-ийн Захирал Б.Эрдэнэболд мэдээлэл технологийн салбарын бизнесийн чиг хандлага болон бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулгыг хийсэн юм.
Шинэ гишүүддээ баяр хүргэж, бизнест нь амжилт хүсье.
![](/resource/mongolchamber/image/2024/01/18/ltcwldfkt86davwg/301A9736.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/01/18/el7oxx05rfjsp9p1/301A9738.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/01/18/d2jqvusa6drap22b/301A9739.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/01/18/cgfrv4luhmjvxmdp/301A9742.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/01/18/eccgqjtb2fu7gjh0/301A9744.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/01/18/il6ozdcecxn8xstc/301A9745.jpg)