"UB EXPO Үзэсгэлэн, Логистикийн төв” төсөл
Улаанбаатар хотноо баригдахаар төлөвлөсөн “UB EXPO Үзэсгэлэн, Логистикийн төв” төсөл
Олон улсын шаардлага хангасан Үзэсгэлэн яармагийн барилга байгууламж манай улсад байдаггүй. 2018 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газраас "ийм бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн оролцоотой хий" гэсэн чиглэлийг тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Су.Батболдод өгч, тэмдэглэл гаргасан байдаг. Энэ дагуу МҮХАҮТ-аас санаачлан УБ хотод ОУ-ын жишигт нийцсэн “UB EXPO Үзэсгэлэн, Логистикийн төв байгуулах”-аар төсөл боловсруулсан. Төсөлд нийслэлийн авто худалдааны цогцолборыг түшиглэн үзэсгэлэн худалдааны танхим, автобусны терминал, авто зам зэрэг дагалдах дэд бүтэц, барилга байгууламжийн хамт барьснаар 2000-2500 ажлын байр бий болж, жилдээ хоёр сая хүнд үйлчилж, 2,6 сая ам долларын орлого олно гэсэн тооцоо хийсэн. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 18,7 сая долларын санхүүжилт хэрэгтэй бөгөөд санхүүжилтийг МҮХАҮТ босгох, харин газрыг Нийслэлийн өмчит "Олон улсын худалдаа логистикийн төв ХК" буюу 22-ын авто зах гаргаж өгөхөөр тодорхой хэлцлүүд хийгдэж ирсэн. Яриаг ажил болгохоор хамтарсан компани байгуулах санамж бичгийг өнгөрсөн7 хоногт байгуулах байсан ч Нийслэлийн төлөөлөл татгалзсан. Тиймээс төсөлд зогсох талдаа орж байгааг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэвлэлд мэдээлсэн юм. МҮХАҮТ-аас урьдчилсан зураг төсөл, судалдгаа, ТЭЗҮ-ийг хийгээд байсан “UB EXPO Үзэсгэлэн, Логистикийн төвийг танилцуулья.
![](/resource/mongolchamber/image/2024/02/15/xb434ibv7ua6dr3m/2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/02/15/38kvihwts1q5ork8/3.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/02/15/akjdk72wlzlpfuh2/4.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/02/15/qzhl36ru6xh5i781/5.jpg)
![](/resource/mongolchamber/image/2024/02/15/klscodafoiv6hnsu/6.jpg)