МҮХАҮТ, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/03/14 0
МҮХАҮТ, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй уул уурхайн ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж, ахуйн нэгж байгууллагууд үйлдвэрийн технологийн явцад хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллөөс үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг аж ахуйн нэгжүүдэд таниулах зорилгоор МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн УТҮГ-ын захирал Х.Гантулга нар /2024.03.12/ хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Талууд санамж бичгийн хүрээнд:
- Байгаль орчны бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, аливаа төслийн үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, саармагжуулах, нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах;
- Орон нутагт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, Их дээд сургууль, ЕБС, МСҮТ-ийн оюутан, сурагчдад байгаль орчны чиглэлийн хууль тогтоомж, журам, аргачлал, стандартыг сурталчлан таниулах, байгаль орчны чиглэлээр мэдээлэл өгөх, сургах, дадлагажуулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Ой, ус, ургамал, амьтан, газрын нөөц баялгийн экологи, эдийн засгийн үнэлгээ, даацын судалгааны дүн, нэгтгэлд арга зүйн зөвлөгөө өгөх, Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин оролцох зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.
- Тус төв нь уул уурхайн төслүүдээс байгаль орчинд үзүүлж буй бохирдлыг судлах ажлын хэсэг байгуулан 21 аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 174 уурхайн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийн тайлан гарган дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.
Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Видео мэдээ
Trademongolia.mn