ЛЕТС ТРЭВЕЛ ХХК
Компанийн нэр: Летс Трэвел ХХК
Үйл ажиллагааны чиглэл: Аялал жуулчлал
Холбоо барих: 75072233
Танилцуулга:
Летс Трэвэл ХХК нь Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2006 онд байгууагдсан бөгөөд одоогоор 6 салбар охин компани, 160 гаруй ажилтантай Монголын аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болоод байна. Олон улсын нислэгийн тийз захиалгын Air Star агент нь олон жилийн туршлагтай чадварлаг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. МИАТ ТӨХК, Кориан Эйр, Эйр Чайна, Туркиш Эйр, Ашиана Эйр, Хүннү Эйр, АероМонголиа, зэрэг Монголын болон олон улсын томоохон авиакомпануудын албан ёсны борлуулагч юм. Бид олон улсын болон дотоодын нислэгийн тийз захиалга, зочид буудлын захиалга, гадаадад зорчих аялагчдын аюулгүй байдлыг хангах даатгалын үйлчилгээ зэрэг аялалтай холбоотой цогц үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж буй компаниудын нэг билээ.