Мандал капитал маркетс ҮЦК
Компанийн нэр: Мандал Капитал Маркетс ҮЦК
Үйл ажиллагааны чиглэл: Үнэт цаас
Холбоо барих: 75753399
Танилцуулга:
Мандал Капитал Маркетс ҮЦК нь Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн охин компани бөгөөд 2021 оны 4-р сард шинээр хөрөнгө оруулагч, удирдлага, бүтцийн шинэчлэлт хийн ажиллаж байна.Бид гадаадын болон дотоодын боломжит хөрөнгө оруулалтыг харилцагчдад санал болгон, харилцагчаа халамжилсан хувийн брокерын үйлчилгээг үзүүлэхийг зорьдог.Түүнчлэн бид баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, хөрөнгийн зах зээлийн үр ашгийг хүн бүр хүртэхэд нь гүүр болохыг зорьж байна.
Манай компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооны үнэт цаасны үйл ажиллагаа эрхлэх брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрөлтэй, Монголын Хөрөнгийн Бирж болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны гишүүн байгууллага юм. Манай компани нь Брокерын үйлчилгээ, Андеррайтерийн үйлчилгээ, Зөвлөх үйлчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлдэг ба харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгийн зах зээлийн цогц шийдлийг санал болгож, харилцагчийн өмнөөс эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Түүнчлэн төрийн өмчит болон хувийн компаниудыг хувьцаат компани болох замнал дээр хамтран ажилладаг.
Санхүүгийн үзүүлэлтийн хувьд Биржийн бус зах зээл дээр энгийн болон хөвөгч хүүтэй ам.долларын ханштай уялдсан, хөрвөх чадвартай төрлийн 30 ширхэг бондыг биржийн бус зах зээл дээр гаргаад байна. Нээлттэй зах зээл дээр санхүү, ББСБ, худалдаа, үйлдвэрийн салбарууд дахь компаниудын хөрөнгө оруулагчдад нээлттэй арилжигдах бондуудыг гаргасан. IPO хувьд тээвэр логистикийн салбарт 1307 хөрөнгө оруулагчдаас 10.9 тэрбум төгрөгийн амжилттай олон нийтээс татан төвлөрүүлсэн.