Бизнес Академи ТЭСО Группийн хамтарсан хөтөлбөр эхэллээ
МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес Академи" болон “ТЭСО Групп”-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Harvard ManageMentor” хөтөлбөрийн төсөл хэрэгжиж эхэллээ.
Harvard ManageMentor® нь удирдагчдад зайлшгүй шаардлагатай, гүйцэтгэлд суурилсан манлайллын гол ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн, дэлхийд тэргүүлэгч Харвард Бизнесийн сургуулийн шилдэг, чанартай контентийг онцгой дизайнтай хослуулан, суралцагчдыг идэвхжүүлэхүйц сэдэв, видео, ажилдаа шууд хэрэгжүүлж болохуйц арга хэрэгслээр дамжуулан манлайллын чадамжийг хөгжүүлэх шалгарсан хөтөлбөр юм.
Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, батлагдсан практикт суурилсан Harvard ManageMentor хөтөлбөр нь таныг ирээдүйн шилдэг удирдагч болоход тань чиглүүлэх болно.
Хөтөлбөрт хамрагдсан нийт оролцогчиддоо амжилт хүсье.
Бизнес Академи