Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалт “Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр” сэдвийн хүрээнд Тайландын Бангкок хотноо /2024.03.18-21/ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Чуулга уулзалтад нийт 18 орны Засгийн Газар, Худалдаа Аж үйлдвэрийн Танхим, НҮБ-ын агентлагууд, Ажил олгогчдын төлөөллийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын 100 гаруй төлөөлөл, бүс нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийн эсрэг авч хэрэгжүүлж буй туршлага, магадлан шинжилгээг хийж урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, чадавхийг бэхжүүлэх, энэ чиглэлд гарч буй ахиц дэвшлийг цаашид хэрхэн эрчимжүүлэх талаар саналаа солилцох аж.
МҮХАҮТ-ыг төлөөлж Төсөл Хөтөлбөрийн Газрын дарга А.Энэрэл ”Улс орнуудын туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба
Монголын Ажил олгогч эздийн холбоо
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо
Хүйсийн тэгш эрх төв ТББ