ТАНИЛЦ: Бизнесийн Сэргэлт Үндэсний Хөтөлбөр - 10 000 залуусын бизнес сургалтын бүртгэл Нийслэлийн 6 дүүргийн 12 цэгт эхэллээ
МҮХАҮТ-аас боловсруулсан “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 10000 залууг Бизнесийн сургалтад хамруулахаар болж, бүртгэл эхэлсэн билээ.
10 000 залууст бизнест амжилттай хөл тавих боломжийг олгох P-MBA сургалтын бүртгэл цахимаар үргэлжилж байна. Та бүртгэлээ илгээх бол энд дарж илгээнэ үү. Та бүхэн энэхүү линкээр дарж ороод бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамж 99000 төгрөг бөгөөд төлбөр төлөгдсөнөөр таны бүртгэл баталгаажих юм.
Түүнчлэн нийслэлийн зургаан дүүрэгт сургалтанд бүртгүүлэх иргэдийг хүлээж авах 12 цэг ажиллаж эхэллээ. Цэг тус бүрт зөвлөгөө өгөх ажилтнууд байгаа бөгөөд та бүхэн сургалтын талаар тодорхой мэдээлэл аваад, бүртгүүлэх боломж бүрдээд байна.
- 1-р цэг: Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог, "RICH HOTEL" 3 давхарт, 304 тоот
- 2-р цэг: Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, 23-373 "GRAND MEBEL" ногоон өнгөтэй
- 3-р цэг: Сүхбаатар дүүрэг, Бэлх явдаг уулзвар "АНАНД ТӨВ"
- 4-р цэг: Сүхбаатар дүүрэг, 6 буудал, Оргил худалдааны төвийн эсрэг талд "АМИДА ТӨВ"
- 5-р цэг: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Сансарын тойрог, "СОНДОР МЕД" оффис хаалга Б1
- 6-р цэг: Сонгино Хайрхан дүүрэг, 21-р хороолол, авто сургууль, "Өөрөө өөртөө үйлчлэх угаалгын төв"-ийн хажууд
- 7-р цэг: Баянхошуу, Жанцан худалдааны төвийн эсрэг талд "Буман төв"
- 8-р цэг: Сонгино Хайрхан дүүрэг, 13-р хороо, Саппоро Хаан Банкны баруун талд "Номч гүүш сургалт"
- 9-р цэг: Улаанхуаран, 38-р хороо, Моностой "Мөнхбаялаг төв"-ийн 3 давхарт 8 тоот
- 10-р цэг: Нисэх, Сод Монгол колонкын баруун урд талд "Төгс орчин" хотхон 16-1
- 11-р цэг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ХУД-ын байрны зүүн талд 32-р байр 8 тоот
- 12-р цэг: Төмөр зам, "Грейс" төв
Энэхүү сургалтын хөтөлбөр 3 үе шаттай. Эхний ээлжинд ОУ-ын Бизнесийн магистрын /MBA program/ мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA /Personal MBA/ сургалтад 10000 залууг сургах юм. 2024 оны 4-6 сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг сонгон суралцуулна. Мөн оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэх юм. Сургалтад сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад бестселлерээр шалгарсан ном, сурах бичиг дагалдана.
Сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд эндээс нь шалгаруулалт хийж, 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг улсад олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах бол 2-р үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.
ОУ-ын Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох, албан ёсны эрхтэй 12 модуль бүхий P-MBA /Personal MBA/ сургалтыг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” 300 мянган төгрөгийн төлбөртэй явуулах бөгөөд үүний 30 хувь буюу 99 мянган төгрөгийг суралцагч өөрөө төлнө, үлдсэн зардлыг МҮХАҮТ, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан болон бусад байгууллагууд хариуцах юм.