ЭМ АЙ Ю ДЭЭД СУРГУУЛЬ
Байгууллагын нэр: Эм Ай Ю Дээд Сургууль
Товч танилцуулга:
“Эм Ай Ю” нь Төв Азийн орнуудын суралцагчдад дээд боловсролыг Англи хэл дээр олгодогоороо танигдсан олон улсын сургууль юм. Энд дэлхийн 7 орны 600 гаруй оюутан өөр өөрийн соёлыг хуваалцан суралцаж байна.Манай сургуулийн эрхэм зорилго бол оюутнууддаа чанартай боловсрол эзэмшүүлж, тэднийг зан чанарын хувьд төлөвшүүлэн 21-р зуунд өрсөлдөх чадвартай, шударга, үнэнч, шилдэг удирдагчдыг бэлтгэн гаргах юм. Сургалтын олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон орноос эрдэмтэн багш нарыг урин хичээл заалгахын зэрэгцээ багш, оюутан, ажилчдын дунд гэр бүлсэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Манай оюутнууд эрдэм мэдлэг хуримтлуулахаас гадна бие даан суралцах, шинийг эрэлхийлэх, багаар ажиллах, цаг төлөвлөх, бүтээлчээр сэтгэх зэрэг олон чадваруудыг эзэмшин төгсдөг.
Оффисын утас: 7000-7447