МОНГОЛ-ОХУ-ЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН В2В УУЛЗАЛТ БОЛЛОО
ОХУ-ын аж ахуй нэгжүүд Монголын бизнес эрхлэгчидтэй 2024 оны 3 сарын 26-ны өдөр болон 4 сарын 04-ний өдрүүдэд В2В уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ОХУ-ын Эрхүү мужийн агааржуулалтын систем үйлдвэрлэл эрхэлдэг “ОВКТЕХ” ХХК, автоматжуулалтын системийн компани “Региональный компьютерный центр” ХХК, музей үйл ажиллагаа эрхэлдэг “СК Патриот” ХХК, аялал жуулчлалын компани “Байкал-инновация” ХХК, ариутгал халдвартгүйтгэлийн бодис үйлдвэрлэгч “СмартСинтез” ХХК, ОХУ-ын Буряд улсын эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлдэг "Диагрупп" ХХК, "Шэнэскин" ХХК, ариун цэврийн цаас үйлдвэрлэгч "Хай Лэвэл" ХХК, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сибирь Эко” ХХК зэрэг компани хүрэлцэн ирж өөрсдийн компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний танилцуулга хийсэн.
Монголын талаас тус салбарын 40 гаруй бизнес эрхлэгч оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.