(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны солилцооны уулзалтыг зохион байгууллаа

2024/05/14 0

Шандун мужийн Чиндао хотын намын байнгын хорооны гишүүн, Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны ХА-ны бүсийн намын дарга Жан Шин Жү тэргүүтэй төлөөлөгчид болон тус мужийн бизнес эрхлэгчдийн танилцуулга уулзалт 2024 оны тавдугаар сарын 13-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Энэхүү ажил хэрэгч бизнес уулзалтад тээвэр ложистик, аялал жуулчлал, цахим банкны систем, боловсрол соёл аялал жуулчлалын чиглэлийн Хятадын 20 орчим ААН, 90 гаруй монгол бизнес эрхлэгч оролцож туршлага солилцлоо. Тус хурлыг ШХАБ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны жишиг бүс, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нээлтийн үг хэлж оролцлоо.
Тэрбээр “2024 он  Хятад , Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойХятад, Монгол хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа. МҮХАҮТ нь бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болон, тэдний эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, дэмжин, урамшуулж ажилладаг. Энэ зорилгын хүрээндээ танхимын бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран олон форум уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулсаар ирсэн. МҮХАҮТ нь бизнесийн гол төлөөллийн байгууллагын хувьд бизнесийн хууль эрх зүй ба бодлогын орчныг сайжруулахад түлхүү анхаарч, бодлогын өмгөөлөл нөлөөллийн үйл ажиллагааг хүчтэй болгох, төр хувийн хэвшлийн хэлбэр төдий хамтын ажиллагаанаас бодит үр дүнд суурилсан түншлэлд хүрэхээр зорин ажиллаж байна.Танхимаас үзүүлдэг төрөл бүрийн үйлчилгээ, дэмжих арга хэмжээнүүдийн чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар аж ахуйн нэгжүүд, түүний дотор жижиг дунд бизнесийг хөгжилд хөтлөхийг зорин гишүүнчлэлийн шинэ бодлогыг барьж байна” гэлээ.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Шандун мужийн Чиндао хотын намын байнгын хорооны гишүүн, Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны ХА-ны бүсийн намын дарга Жан Шин Жү тэргүүтэй төлөөлөгчдийг /2024.05.14/ Танхимын байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан бизнес уулзалтыг идэвх санаачлагатайгаар хамтран зохион байгуулсан МҮХАҮТ-ын хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцсан юм.

ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны дэргэдэх Чиндао хотын “Сувд” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд Монголын павилионыг албан ёсоор нээх үйл ажиллагааг ирэх есдүгээр сард зохион байгуулна. Монгол Улстай дан ганц худалдааны чиглэлээр бус боловсрол соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа Хятадын талаас хурлын үеэр илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Монгол-Хятад хоёр улсын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулж, гадаад худалдаатай холбоотой тээвэр ложистик, хил гаалийн зарим хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцов.

 

 

 

 

 

 

 

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11