Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд хийгдэх төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Монгол- Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдаа”-г Узбекистан Улсын Ташкент хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой ААН-ийн хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 10-ыг дуустал хүлээн авч байна.
Зохион байгуулагч: Монгол Улсын Гадаад харилцааны яам, МҮХАҮТ
Хаана: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хот
Хэзээ: 2024 оны 06 дугаар сарын 23-25
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1Fn3RnUdDLG59XfwFqtn77knCC1X95bnNHYAjq27xtPY/edit
Холбоо барих: МҮХАҮТ-ын ГХХАГ
Утас: 77277070(6), 94013003
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn