Чингэлтэйн залуусыг урьж байна
МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй Бизнесийн Сэргэлт Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд 10 000 залуусын бизнесийн мэдлэгийг тэлэх, тэдэнд бизнесийн салбарт системтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой Personal MBA (P-MBA) сургалтанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн залуусыг хамруулахаар МҮХАҮТ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд ЧД-ийн 500-1000 залуусыг Personal MBA (P-MBA) хөтөлбөрт хамруулан сургахаар санал солилцсон. Энэ хүрээнд 2024 оны 5 сарын 17,18,19-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Тусгаар Тогтнолын талбай болон тус дүүргийн Хайрхан хөгжлийн төвд Personal MBA (P-MBA) сургалтын бүртгэл хийх юм.
Өдөрлөгийн үеэр бүртгүүлэн төлбөрөө төлж баталгаажуулсан хүн бүрд сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад бестселлерээр шалгарсан Жош Кауфманы The Personal MBA номыг бэлэглэнэ.
Чингэлтэй дүүргийн залуус та бүхэн идэвхтэй оролцож, бизнесийн системтэй мэдлэг олгох PERSONAL MBA олон улсын лицензтэй сургалтандаа бүртгүүлээрэй.