(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Литва улстай олон салбарт хамтран ажиллах боломж бий

2024/05/22 1

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд Найрамдах Литва улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Ричардас Шлепавичиус, бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Элчин сайд Литва улсын эдийн засаг, бизнесийн салбарын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж хоёр улсын хамтын ажиллагааны талаар хоёр тал санал солилцов.  
Европын Холбооны орнуудын зах зээлд нэвтрэх бас нэг гарц хэмээн тодорхойлогдож буй Литва улсын Элчин сайд “Глобал шийдлийг хамтран эрэлхийлэхэд Литва улс нээлттэй” гэв. Литва улс газар нутгийн хэмжээгээр манай улсаас хэд дахин жижиг ч хүн амын хувьд тун ойролцоо буюу 2.8 сая иргэнтэй. Өнгөрсөн жилийн дүнгээр тус улсын нэг хүнд ногдох ДНБ 25 мянган евро байна. Түүнчлэн дотоодын зах зээл төдийлөн том биш учир гадны түнш, хөрөнгө оруулалтын боломжуудыг онцолдогоо Элчин сайд эрхэмсэг ноён Ричардас Шлепавичиус МҮХАҮТ-д зочлохдоо ярьж, илтгэл танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа Литва улс бизнес эрхлэлтийн индексээр эхний 11-т, ашгийн татвар багатай орнуудын 3-т ордог тухай дурдаад “Сүүлийн 20 жилийн хугацаанд Литва улс Европын орнуудаас нэг хүнд ногдох бодит ДНБ-ээрээ хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг” гэлээ. Элчин сайд эрхэмсэг ноён Ричардас Шлепавичиус Ливта улс бизнесийн салбарт хамтран ажиллах боломжуудаас гадна боловсрол, шинжлэх ухааны салбарт хоёр улс хооронд түншлэх гарц бий хэмээсэн юм. Тодруулбал, хүн амынх нь 57 хувь нь дээд боловсрол эзэмшсэн, залуу мэргэжилтнүүдийн 85 хувь нь Англи хэлний өндөр мэдлэгтэй байдгаас гадна нийт хүн амын 76 хувь нэг болон үүнээс дээш хэлний мэдлэгтэй аж. Ингээд  боловсролын чиглэлээр тус улсад гадны иргэдийн суралцдаг чиглүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Литва улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихэд ихээхэн анхаардаг бөгөөд FDI-тай төслүүдийн 20 хувийг АНУ, 13 хувийн Их Британи эзэлж байгаа бол сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдвэрлэлээс гадна IT салбар хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж байгааг тус улсын Элчин сайд онцоллоо. Ийм ч учраас тус улс IT, ICT гэсэн “ухаалаг салбар”-т чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, зөвхөн сүүлийн хоёр жилд Литва улс 260 сая гаруй еврог инновацийг дэмжих системүүдийг хөгжүүлэхэд зарцуулсан бол старт ап хөгжүүлэх эко системийг (инкубатор, хурдасгуур болох хөтөлбөрүүд гэх мэт) бий болгоход 100 сая гаруй евро төсөвлөөд байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд Найрамдах Литва улстай эдийн засаг, худалдааны олон салбарт хамтран ажиллах боломж байгааг дурдаад цаашид хоёр улсын бизнес форум, бизнесийн салбарын төлөөллүүдийн уулзалтыг Литва улсад зохион байгуулах боломжтой гэдгийг мэдэгдлээ.
Литва улс Монгол Улсад газрын тос, химийн бүтээгдэхүүн ихэвчлэн нийлүүлдэг бол манай улс ноос, ноолууран бараа, бүтээгдэхүүн тус улсад экспортолж байна.

 

 

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11