(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ

2024/10/18 0

МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес Академи”-ийн зүгээс таныг чадварлаг, хүчирхэг манлайлагч болоход туслах, МАНЛАЙЛАЛ, МЕНЕЖМЕНТИЙН ур чадварыг сайжруулах “Harvard ManageMentor” цогц хөтөлбөрийн найм дахь удаагийн элсэлтийн хичээл өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн хөтөлбөрт салбар бүрийн төлөөлөл болсон 80 гаруй компани, аж ахуй нэгжийн удирдах түвшний албан тушаалтнууд хамрагдахаар бүртгүүлжээ.

Хичээлийг нээж МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар хэлэхдээ “Энэ хөтөлбөртэй нэгдэж байгаа залуучууд та бүгдэд баярлалаа. МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” маань бизнес эрхлэгчдийгээ дараагийн шатанд гарахад нь хувь нэмрээ оруулахаар энэ хөтөлбөрийг нутагшуулаад найм дахь жилийнхээ нүүр үзэж байна. Найм дахь удаагийн элсэлтийн оюутнууд болсон та бүгдэд баяр хүргэе. Олон улсын шилдэг экспертүүдийн байнгын сайжруулалт хийж яваа хөтөлбөрийг “Бизнес академи”-ийн хамт олон та бүгдэд хүргэхээр бэлдсэн байна. Хаа сайгүй хүний нөөцийн дутагдалтай байгааг МҮХАҮТ онцгой анхаарч, энэхүү хөгжлийн сургалтуудаа явуулдаг юм шүү” гэлээ.

“Бизнес академи”-ийн захирал Д.Асралт хэлэхдээ “Ямар нэг том зорилго тавьдаг. Гэхдээ эхлэх нь тэр ажлынхаа 50 хувь нь, түүнээс илүү хувь ч байж магадгүй. Аливаа зүйлийг эхлүүлэх айдастай байгаа бол та 100 хувь чадна гэж үзвэл 100 хувь чадна. Та 0 хувь чадна гэж бодвол танд 1 хувь ч байхгүй. Бүх зүйлийг 0-ээс биш 1-ээс эхлээсэй. Нэг хувь 5,10,100 хувь болж болно. Харин 0 бол 0-ээрээ үлдэнэ. Сэтгэхүйн хандлага маш чухал юм. Суралцахыг та бүхэн зугаатай аялал гэж бодоорой. Маш их зүйл уншиж, англи, монголоор харьцуулж хийх байх. Манай академийн хамт олон та бүхэнд тусална. Дараагийн таван сар та бүхний хувьд зугаатай, ихийг сурч, мэдсэн аялал байгаасай. Бүгдэд нь амжилт хүсье” гэв.  

“HarvardManageMentor” хөтөлбөр нь Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнесээ удирдах гэсэн 3 бүлгийн 41 модультай, шилдэг сургалт эзэмшүүлэх үе шатуудыг бүхэлд нь багтаасан буюу ТОГТООХ-ОЙЛГОХ-ХЭРЭГЛЭХ-АНАЛИЗ ХИЙХ-ҮНЭЛЭХ-БҮТЭЭХ түвшингүүдэд бүрэн ажиллах боломж олгодгоороо давуу талтай.

Harvard ManageMentor нь удирдагчдад зайлшгүй шаардлагатай, гүйцэтгэлд суурилсан манлайллын гол ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын шилдэг чанар, видео, загвар дизайн бүхий контенттэй хослуулан суралцагчдыг идэвхижүүлэхүйц, ажилдаа шууд хэрэгжүүлж болохуйц арга хэрэгслээр дамжуулан манлайллын чадамжийг хөгжүүлэх шалгарсан хөтөлбөр юм.

Давуу тал:

-Хаана ч хэзээ ч нэвтэрч, суралцах боломжтой.

-Хичээл бүр менежментийн түлхүүр концепциудыг видео, инфографик, татаж авч болохуйц арга хэрэгсэл бүхий холимог контентуудтай.

-Netflix, Apple, Amazon, Nike, Tesla зэрэг дэлхийн томоохон компаниудын бодит кейс дээр ажиллах зэргээр сургалтаас олж авсан мэдлэг, чадвараа ашиглаж дадлагажина.

-Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикт суурилсан Harvard ManageMentor хөтөлбөр нь таныг хаана ч хэзээ ч суралцахад зориулагдсан.

-Эхлэх хугацаа: 2024 оны 10 сарын 18

Байршил: МҮХАҮТ

Үргэлжлэх хугацаа: 5 сар

Хэлбэр: Танхим, Онлайн хосолсон-сонголттой, монгол-англи хэл дээр

Үнэ: 1 оролцогчийн 1500 ам.доллар

Үндсэн үнэ 1500 ам.доллар, 5 % хөнгөлөлт, 10 % хөнгөлөлт ,15 % хөнгөлөлт

Хөнгөлөлттэй үнэ 1425 ам.доллар, 1350 ам.доллар ,1275 ам.доллар

Байгууллага хамт олон, 2-оос дээш хүн, 5-аас дээш хүн, 10-аас дээш хүн

МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын хөнгөлөлт Энгийн Диамонд, Платиниум, Спонсор

Компани болон байгууллага хамт олон багаараа 25+ хүн хамрагдвал тусдаа групп анги үүсгэн суралцах боломжтой

Бүртгүүлэх линк: https://forms.gle/BLmvd4r23RH3kcjR8

ДМ-ээр мэйл хаягаа өгөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99031573, 99086667, 99099200

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
2024/10/25
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө"-г танилцууллаа
2024/10/25
Бизнес эрхлэгч та бүхнийг
Бизнес эрхлэгч та бүхнийг "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-д оролцохыг урьж байна
2024/10/25
НҮБ-ын
НҮБ-ын "Даян дэлхийн гэрээ”-г Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж байна
2024/10/24
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах "Шанхайн бизнес аялал"-д бүртгэж байна
2024/10/23
Абу Даби хотноо болох
Абу Даби хотноо болох "Бизнес форум"-д оролцох аж ахуй, нэгжүүдийг бүртгэж байна
2024/10/23
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
2024/10/23
"ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2024” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
2024/10/22
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
2024/10/22
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
2024/10/21
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
2024/10/21
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
2024/10/21
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/10/19
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
2024/10/18
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
2024/10/18
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
2024/10/18
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
2024/10/18
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
2024/10/17
36 дахь удаагийн
36 дахь удаагийн "Тайванийн барилгын үзэсгэлэн"-д оролцохыг урьж байна
2024/10/17
Хил дамнасан гэрээ хэлэлцээр байгуулж сурмаар байвал цахим сургалтад бүртгүүлээрэй
Хил дамнасан гэрээ хэлэлцээр байгуулж сурмаар байвал цахим сургалтад бүртгүүлээрэй
2024/10/17