(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/

2024/10/25 0

МҮХАҮТ-д энэ долоо хоногт /2024.10.21-2024.10.25/ өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно

МҮХАҮТ-ын Удирдах Зөвлөлийн 10-р сарын 16-ны өдрийн хурлаас МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 4 дэх долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ.

МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ийн дэргэдэх “Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл” ээлжит хурлаа танхим болон цахимаар зохион байгууллаа. Энэ хурлаар “Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн дарга сонгох талаар хэлэлцсэн юм. Хурлын төгсгөлд зөвлөлийн даргаар "Инвескор" санхүүгийн группийн Эрсдэл дотоод аудит хариуцсан захирал Р.Пүрэвийг гишүүдийн олонхийн саналаар сонгож баталлаа.

Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдлаа

Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийг багаас аж ахуй нэгж, байгууллагуудад зориулсан 21 дэх удаагийн нөлөөллийн семинарыг МҮХАҮТ-д энэ сарын 23-нд зохион байгууллаа. 

Нөлөөллийн семинарын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилтан, хүний нөөцийн мэргэжилтнүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн ач холбогдол, ажиллуулах арга барил, бодит жишээнд суралцсанаар өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тусган, тухайн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах юм.

"Үндэсний чанарын шагнал-2024" шалгаруулалтын материал хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2015 оноос Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж чанар, стандартаар тэргүүлэгч БАЙГУУЛЛАГА, БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ шалгаруулан “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг олгодог билээ. Энэхүү “Үндэсний чанарын шагнал” олгох шалгаруулалтын арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд шалгуур үзүүлэлтийн дагуу холбогдох материалаа өгөх зарыг аж ахуй нэгжүүдэд түгээлээ. 

НҮБ-ын "Даян дэлхийн гэрээ”-г Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж байна

Энэ сарын 24-нд НҮБ-ын өдөр тохиолоо. Жил бүрийн 10 дугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг бөгөөд дүрмээ 1945 оны энэ өдөр баталж, 1948 оноос хойш НҮБ-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг.

Энэ жил НҮБ-ын өдрийг хувийн хэвшлийг оролцоотой зохион байгуулж байгаагаараа онцлог болсон. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад олон асуудлууд бий. Улс орон бүрийн хувьд асуудлууд харилцан адилгүй байгаа хэдий ч цаашид хувийн хэвшлийн хамтын ажиллагаагүйгээр, зөвхөн төр засаг энэ асуудлыг дангаараа шийдэж, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах боломжгүй гэдэг асуудлыг НҮБ-аас дэвшүүлж буй юм.

Тиймээс НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, МҮХАҮТ хамтраад Тогтвортой хөгжлийн зорилтыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах, нэмэгдүүлэх хүрээнд НҮБ-ын Даян дэлхийн гэрээ хэлцэл санаачлагыг Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг санаачлаад, хамтарч хэрэгжүүлээд явж байгаа талаар МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан дуулгалаа.

МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө"-г танилцууллаа

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2024.10.25/ тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах МҮХАҮТ-ын зарим гишүүн байгууллагууд болон орон нутгийн бизнес эрхлэгчдэд дээрх төлөвлөгөөг танилцууллаа.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо
2024/10/28
"БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН": Бүс бүсээрээ нэгдэж, асуудал, шийдлээ ярьж, нэгдсэн ойлголттой болов
2024/10/28
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
2024/10/25
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө"-г танилцууллаа
2024/10/25
Бизнес эрхлэгч та бүхнийг
Бизнес эрхлэгч та бүхнийг "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-д оролцохыг урьж байна
2024/10/25
НҮБ-ын
НҮБ-ын "Даян дэлхийн гэрээ”-г Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж байна
2024/10/24
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах "Шанхайн бизнес аялал"-д бүртгэж байна
2024/10/23
Абу Даби хотноо болох
Абу Даби хотноо болох "Бизнес форум"-д оролцох аж ахуй, нэгжүүдийг бүртгэж байна
2024/10/23
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
2024/10/23
"ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2024” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
2024/10/22
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
2024/10/22
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
2024/10/21
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
2024/10/21
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
2024/10/21
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/10/19
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
2024/10/18
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
2024/10/18
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
2024/10/18
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
2024/10/18
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
2024/10/17