(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

НҮБ-ын "Даян дэлхийн гэрээ”-г Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж байна

2024/10/24 0

Өнөөдөр НҮБ-ын өдөр тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг бөгөөд дүрмээ 1945 оны энэ өдөр баталж, 1948 оноос хойш НҮБ-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг.

Энэ жил НҮБ-ын өдрийг хувийн хэвшлийг оролцоотой зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад олон асуудлууд бий. Улс орон бүрийн хувьд асуудлууд харилцан адилгүй байгаа хэдий ч цаашид хувийн хэвшлийн хамтын ажиллагаагүйгээр, зөвхөн төр засаг энэ асуудлыг дангаараа шийдэж, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах боломжгүй гэдэг асуудлыг НҮБ-аас дэвшүүлж буй юм.

Тиймээс НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, МҮХАҮТ хамтраад Тогтвортой хөгжлийн зорилтыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах, нэмэгдүүлэх хүрээнд НҮБ-ын Даян дэлхийн гэрээ хэлцэл санаачлагыг Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг санаачлаад, хамтарч хэрэгжүүлээд явж байгаа талаар МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан дуулгалаа.

Тэрбээр “Дэлхий дахинд 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэх чиглэл тавьсан хэдий ч дэлхийн хэмжээнд 16-17 хувьтай л байна. Өнгөрсөн хугацаанд улс орны төр засгийнхан Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үүргийг хүлээж, үйл ажиллагаагаа явуулж байсан. Цаашид хувийн хэвшлийнхний оролцоогүйгээр энэ зорилт хэрэгжих боломжгүй юм байна гэсэн санал санаачлагыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гаргасан. Энэ хүрээнд МҮХАҮТ Монгол Улсын аж ахуй нэгжүүд Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ямар оролцоотой ажиллаж болох вэ, өнөөдөр хэрэгжүүлж буй ажлууд нь ямар хэмжээнд байна вэ, цаашид бид хэрхэн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж болох вэ гэдэг чиглэлд НҮБ-ын суурин зохицуулагчийн газартай хамтарч ажиллаж байна” гэлээ.

 

Энэ үеэр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, ноён Хельмут Рудольф Кулиц, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао, Худалдаа Хөгжлийн Банкны дэд захирал Н.Сэргэлэн, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, ICT Group-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн нарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, Тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрээ бусадтай хуваалцаж, санал солилцсон юм. 

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчаар таван жил ажиллаж буй Ноён Тапан Мишра хэлэхдээ “Бидний баярын онцгой өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын байранд зочилж ирж, бидний баярыг хуваалцлаа. НҮБ-ын зүгээс Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө оруулж байгаа хувь нэмэр, гаргасан үр дүнгээ танилцууллаа. НҮБ Монгол Улсад гурван үндсэн тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах. Хоёрдугаарт байгаль орчин болон эдийн засгийн хөгжлийг хамтад нь тэтгэх зорилготойгоор ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтөд анхаарч байна. Гуравдугаарт хүн төвтэй засаглалыг сайжруулах, ялангуяа хүний эрхийг хангах, эрхзүйт ёсыг тогтоох чиглэлд дэмжлэг үзүүлж ажилладаг юм.

Бид Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд бизнесийн байгууллагуудтай хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэдгийг өнөөдөр ярилцаж байна. Хувийн хэвшлийнхэн ёс зүйтэй, сайн, зөв бизнесийг эрхэлж, ажилтандаа ээлтэй, бизнесийн ёс зүйг баримталсан үйл ажиллагаа явуулж байж Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, ашиг тусаа хүртэнэ” хэмээсэн юм. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо
2024/10/28
"БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН": Бүс бүсээрээ нэгдэж, асуудал, шийдлээ ярьж, нэгдсэн ойлголттой болов
2024/10/28
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
2024/10/25
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө"-г танилцууллаа
2024/10/25
Бизнес эрхлэгч та бүхнийг
Бизнес эрхлэгч та бүхнийг "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-д оролцохыг урьж байна
2024/10/25
НҮБ-ын
НҮБ-ын "Даян дэлхийн гэрээ”-г Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж байна
2024/10/24
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах "Шанхайн бизнес аялал"-д бүртгэж байна
2024/10/23
Абу Даби хотноо болох
Абу Даби хотноо болох "Бизнес форум"-д оролцох аж ахуй, нэгжүүдийг бүртгэж байна
2024/10/23
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
2024/10/23
"ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2024” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
2024/10/22
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
2024/10/22
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
2024/10/21
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
2024/10/21
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
2024/10/21
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/10/19
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
2024/10/18
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
2024/10/18
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
2024/10/18
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
2024/10/18
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
2024/10/17