Абу Даби хотноо болох "Бизнес форум"-д оролцох аж ахуй, нэгжүүдийг бүртгэж байна
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 2024 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсын Засгийн газар болон АНЭУ-ын Засгийн газар хоорондын “Эдийн засгийн хамтарсан хороо”-ны анхдугаар уулзалт болно. Энэ үеэр МҮХАҮТ нь “АНЭУ – Монголын бизнес форум”-ыг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү бизнес форумд оролцох, АНЭУ-ын зах зээлд бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бодит төслүүд дээр хөрөнгө оруулалт татах хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSeq6smBSFs.../viewform...
Танилцуулах хөрөнгө оруулалт хайж буй бэлэн төсөл, хөтөлбөр байгаа бол дараах мэйл хаягаар ирүүлнэ үү.
Email: foreignrelations@mongolchamber.mn
Холбогдох утас: 77277070 (6), 94961215, 99209145