(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Х.Баттулга: МҮХАҮТ хүч, нөлөө, хүрээгээ тэлж, бүх бизнес эрхлэгчийг төлөөлөх ёстой

2019/09/06 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Блүүмбэрг Монгол” телевиз, Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим, Франц-Монголын Худалдааны Танхимууд хамтран зохион байгуулсан “Шинэ эдийн засгийн форум”-ын төгсгөлийн дүгнэх цаг хэсэгт оролцож, хаалтын үг хэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, “Шинэ эдийн засгийн форумыг зохион байгуулсан, оролцсон Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр өглөө форумын үйл ажиллагааг нээх байсан хэдий ч форумын үйл ажиллагааг ажиглаж байгаад хаалтын үг хэлье гэж бодсон юм.

Эдийн засгийн тэлэлт юу юунаас чухал байгааг Та бүхэн ярьж байна. Бид уул уурхай гэж олон жил ярьж явсан. Уул уурхайн салбар байх ёстой хэдий ч энэ салбараас олж буй хуримтлалаа бид юунд зарцуулж байгаа вэ гэдэгт анхаарах цаг болсон гэдгийг юун түрүүнд сануулмаар байна.

Мөн хөдөө аж ахуй маш том, уламжлалт салбар хэдий ч энэ салбарт үндсэндээ ямар ч ажил хийгдээгүй өдийг хүрч байна. Өнөөдөр арьс, хонины нэхий 500 төгрөг хүртэл буурч, үхрийн цул мах нэг кг нь 16 мянган төгрөг хүртлээ өслөө гээд наад захын маш олон асуудал гарч байна. Төр бодлого, чиглэлээ гаргаж, түүнийгээ бизнесийн салбартай хэрхэн уялдуулах асуудалд анхаарах хэрэгтэй. Монгол Улсын төр өнгөрсөн 30 жилд маш олон тогтоол, шийдвэр гаргасан. Гэвч хэрэгжиж байгаа зүйл алга. 2010 онд хамтарсан Засгийн газар ажиллаж байхдаа маш сайн тогтоолууд гаргасан хэдий ч 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ганцхан тогтоол л хэрэгжсэн. Бусад нь эхлээгүй, ажил болоогүй. Ингээд сонгуулиар дараагийн УИХ, Засгийн газар бүрэлдэж өөр чиглэл рүү явчихдаг. Бодлого ийм тодорхой биш байхад бодлого дагаж хөгждөг бизнесүүд өндийхгүй л болов уу.

Өнөөдөр бид жилдээ 14-16 сая ширхэг арьсыг түүхийгээр нь буюу боловсруулахгүй экспортолж байна. Хэрвээ нэмүү өртөг шингээх юм бол маш том валютын урсгал нэмэгдэнэ. Тиймээс эдгээр ажлуудыг ярихаас илүүтэй хийж эхлэх хэрэгтэй байгаа юм. Арьс ширний экспортоор жишээ авахад, Дарханы Засаг даргатай болон Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөөд тэнд боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газар ирэх оноос өмнө 500 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулах амлалт өгсөн. Яг энэ асуудлаар өчигдөр Ерөнхий сайд болон Сангийн сайдтай уулзаж ярилцсан тул удахгүй шийдвэр гарах байх гэж найдаж байгаа.

Мөн төмөр замын асуудал бий. 2010 онд анх удаагаа Монгол Улс өөрсдөө Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоо баталсан. Харамсалтай нь “нүүрсний” хамааралтай олон бизнес эрхлэгч, улстөрчдөөс болж дээрх бодлого гацсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудалд анхаарч, хөндлөн төмөр зам буюу Цогтцэций /Тавантолгой/-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг тавих Засгийн газрын шийдвэр ямартай ч гарлаа. Харин хөрөнгө оруулалтын хувьд хүүтэй мөнгө зээлж, зээлийг дагасан гадаадын ажиллах хүчний зэрэг асуудлаас үүдэн өртөг өндөр байдаг тул бид энэ удаад төмөр замын хөрөнгийг дотооддоо шийдэж байна. Өөрөөр хэлбэл, янз бүрээр хэлэгдэж, гадаадад үнэгүй шахуу очих гэж байсан Тавантолгойн ашгаас 700 орчим тэрбум төгрөгөөр буюу хүүгүй мөнгөөр хөрөнгө оруулж, монгол ажилчид, монгол инженер болон батлан хамгаалах салбарыг оролцуулан бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

Түүнчлэн 2010 онд дагуул хотуудын асуудал УИХ-аар яригдсан. Энэ жил Улаанбаатар хотоос 43 км зайтай, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Майдар хотыг барьж эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийг УИХ-аар баталчих юм бол хөрөнгө оруулагчдад дорвитой мэдээлэл болно.

Та бүхэн энэ форумын үеэр гадаад орчны асуудлыг мөн хөндөн ярилцаж байсан. Би БНХАУ-д айлчлах үеэрээ “Бүс ба зам” уулзалтад оролцсон гэдгийг Та бүхэн мэдэж байгаа байх. Энэ үеэр БНХАУ импортлогч орон болсноо дэлхий дахинаа зарлалаа. Энэ улс өөрсдийн хийсэн зүйлсээ дэлхий даяар зарж борлуулдаг байсан бол импортлогч улс болж байгаа гэдгээ зарласныг Та бүхэн мөн соргогоор хүлээн авсан байх гэдэгт итгэлтэй байна. Энэ асуудалд Гадаад харилцааны яам, Элчин сайдууд анхаарал хандуулж тухайн улсын технологийг Монгол Улсад нутагшуулж, хамтарсан компани байгуулах асуудалд мөн анхаарах хэрэгтэй юм шүү. Баруун аймгаас гэхэд 3000 км туулж Улаанбаатарт ирээд бүтээгдэхүүн борлуулах боломжгүй. Тиймээс бид баруун, зүүн алслагдсан аймгийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д улсад оруулах, борлуулах асуудалд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн асуудлыг ярьсан. Харин хойд хөрштэй бид төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон. Урд хөрштэй ч ижил тарифын асуудлыг хөндөж, дотооддоо Засгийн газартай ярилцаж байна.

Тавантолгой, Эрдэнэт, нүүрс гэсэн хэдхэн зүйлээр УИХ-ын гишүүд нь бизнес хийдэг байдал зогсохгүй байна. Улс төр рүү орж байж амьдардаг, бизнес нь бүтдэг тогтолцоог бид халах ёстой. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  одоо шинэчлэгдэж, мэргэжлийн холбоо болох ёстой. Мэргэжлийн холбоо улс төрийн, намын харьяалалгүй байж, үнэн бодит мэдээллийг өгч байх шаардлагатай. Тэдгээр нь Америкийн худалдааны Танхим шиг Танхим байж, холбоод шиг хүчтэй, УИХ, Засгийн газартаа лобби хийж, нөлөөлж чаддаг байх хэрэгтэй. Амжилт хүсье” гэсэн юм.

Төрийн тэргүүн үг хэлэх үеэрээ бизнесийн салбарынхантай индэр дээрээс ярих бус, тухтай ярилцах цаг зав гаргаж, уулзалт зохион байгуулна гэлээ.

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11