(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гуравдугаар сарын дунд үе гэхэд коронавирус дэлхийн ханган нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлж болох вэ?

2020/03/17 0

Ковид-19 вирустэй холбогдох нөхцөл байдал нь ханган нийлүүлэлт, аж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн сул зогсолтод хүргэж байгаа талаар өдөр бүр мэдээлж байгаа хэдий ч  хамгийн хүнд үетэй  хараахан нүүр тулаагүй байна. Ковид-19 вирус дэлхийн нийлүүлэлтийн хэлхээнд үзүүлэх нөлөөллийн оргил үе нь 3-р сарын дундуур гэж таамаглаж байна. Энэ нь АНУ болон Европ дахь угсрах үйлдвэрүүд болон бусад үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, түр хугацаагаар хаахад хүргэсэн. Хятад улсаас  үйлдвэрлэлийн эд анги болон түүхий эд зэрэг нь хамааралтай компаниудад хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. Өнгөрсөн сард эхэлсэн Хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагааны уналт ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэй байна.

Ковид-19 вирус Дэлхийн эдийн засгийн зах зээлд үзүүлж буй нөлөөллийг  2002-2003 оны үед дэгдсэн SARS-ын үеийн эдийн засагтай харьцуулж үзэж байна. Сүүлийн 18 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн экосистемд Хятад улсын үзүүлэх нөлөө, ач холбогдол асар их өссөн тул энэхүү харьцуулалт нь учир дутагдалтай юм.SARS-ийн тархалтын үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд Хятад улс дэлхийн улс орнуудтай хийх худалдаа арилжааг 2 дахин нэмэгдүүлж чадсан бөгөөд олон аж үйлдвэрийн салбарууд Хятадаас ихээхэн хамааралтай болсон. 2002 онд SARS-ын тархалт эхэлж 2003 он гэхэд нийт 8000 тохиолдол бүртгэгдсэн бол Ковид-19 вирусын 80,000 тохиолдол аль хэдийн бүртгэгдээд байна.   2002-2003 онд Хятад улсын ДНБ нь дэлхийн ДНБ-ний 4.31% -ийг эзэлж байсан бол өнөөдөр дэлхийн ДНБ-ний 16% -ийг эзэлж байгаа нь бараг 4 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Ханган нийлүүлэлтийн зардалыг бууруулах нь аж ахуйн нэгж компаниудыг хаягдал багатай үйлдвэрлэл, оффшор, аутсорсинг зэрэг стратегиа хэрэгжүүлэхэд түлхэц болсон. Зардлыг бууруулах арга хэмжээ нь ханган нийлүүлэлт тасалдсан тохиолдолд үйлдвэрлэлийг хурдан зогсоох хэрэгсэл юм. Ихэнх томоохон компаниуд Азид юу болж байгааг, ямар эрсдэл, хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар ойлголтгүй байдаг учир нь нийлүүлэлт хийдэг компаниуд дэлхийн аль хэсэгт байрладаг гэдгийг мэддэг нь цөөхөн юм.

БНХАУ-ын засгийн газраас хүн амын бараг тал хувийг хорио цээрийн дэглэмд оруулсан нь тээвэрлэлт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаагаас үзвэл Ковид-19 вирус Хятадын үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө SARS-аас илүү гэдэг нь тодорхой байна.

2002-2003 оны SARS-ийн тархалт, 2010 оны 3-р сард Исландын галт уулын дэлбэрэлт, 2011 оны 3-р сард Японд болсон газар хөдлөлт, цунами, 2011 оны 8-р сард Тайландад болсон үер зэрэг үйл явдлын дараа компаниуд бараа материалынхаа нөөц хэмжээг 15-30 хоногоор нэмэгдүүлэх болсон. Хятадын цагаан сарын баярын долоо хоногийн амралт зарим компаниудыг бараа материалын нөөцөө нэг долоо хоногоор нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байх боломжтой. Тиймээс ихэнх компаниудын бараа материалын нөөц нь тэдний нийлүүлэлтийн хэлхээн стратегиас хамааран 2-5 долоо хоногийн хугацаанд ямар нэгэн нөөц шаардахгүйгээр үйлчлүүлэгчдийн эрэлтийг хангах боломжийг олгосон. Хэрэв түүхий эд, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт удаан тасалдсанаар үйлдвэрлэл зогсох шаардлагатай болно.

Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаанд өөрчлөлт орно. АНУ эсвэл Европруу далайн тээвэр дунджаар 30 хоногт хийгддэг. Энэ нь 1-р сарын 25-нд Хятадын баярын өдрүүд эхлэхээс өмнө үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон бол сүүлчийн ачилт нь 2-р сарын сүүлийн долоо хоногт ирнэ гэсэн үг юм. Эдгээрээс үзэхэд 3-р сарын дундуур угсрах, үйлдвэрлэх байгууламжуудыг түр хаах эрсдэл гарч болзошгүй байна.

Зарим үйлдвэрлэгчид аль хэдийнээ БНХАУ-дахь үйлдвэрүүдээс бусад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн жишээлбэл Fiat Chrysler Automobiles NV компани 2-р сарын 14-ний өдөр "Серби улс дахь автомашин үйлдвэрлэлээ Хятадаас эд анги авах боломжгүй болсон гэсэн шалтгаанаар түр зогсоосон" гэж мэдэгдсэн. Үүнтэй адилаар Хюндай компани "Хятадад коронавирусын дэгдэлт идэвхжиж сэлбэгийн нийлүүлэлт тасалдсантай холбогдуулан БНСУ дахь үйлдвэрлэлээ зогсоохоор шийдсэн" гэжээ. Эдгээр хоёр жишээ нь бидний хийсэн анализтай таарж байна учир нь Хятадаас эдгээр улсууд руу нийлүүлэлт хийх хугацаа 30-аас бага хоног байдаг тул тасалдалд амархан өртдөг.

Өндөр-технологийн салбарт ч энэ нөлөөлөл чухал ач холбогдолтой бөгөөд  Apple компани 2-р сарын 17-нд улирлын орлогоо төсөөлж байснаас бага байх болно гэж мэдэгдсэн. Тус компани нь хоёр сорилттой тулгарж байгаа бөгөөд эдгээр нь дэлхийн зах зээл дээрх iPhone-ийн нийлүүлэлт хязгаарлагдсан болон Хятадын зах зээл дэх эрэлт эрс буурсан явдал юм.

Бусад салбарууд ч энэ хоёр нөлөөлөлд өртөж байна. Дэлхийн хэмжээнд өргөн хэрэглээний сав баглаа боодол нийлүүлдэг үйлдвэрлэгчийн хэлснээр энэ сард Хятад улсад борлуулалт нь 2019 оны 2-р сараас 50% -иар бага байна гэж хэлсэн. Мөн түүнчлэн жишээ болгоход Хятадад үйлдвэрлэгдэж дэлхий даяар зарагддаг хуримын хувцас, даашинз гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоосноор зуны хуримын улиралд нийлүүлэлт ихээхэн хомстоход хүрнэ.

Коронавирусын тархалт томоохон боомтуудад хэдийнээ нөлөөлөөд эхэлсэн. Роттердамын боомтын гүйцэтгэх захирал Аллард Кастелейн хэлэхдээ “Коронавирусын нөлөө аль хэдийн харагдаж байна. Эдгээр өдрүүдэд Хятадын боомтуудаас ирэх тээвэрлэлт 20% -иар буурсан байна. ” Францын Ле Гавр хотын боомт дахь үйл ажиллагаа мөн удааширч, хоёр сарын дотор 30% буурч магадгүй байна. Мөн түүнчлэн АНУ-ын боомтуудад үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийж эхэллээ. 
Дүгнэж хэлэхэд бид дэлхийн хэмжээний үйлдвэрлэлд үзүүлэх эдгээр нөлөөлөлд бэлэн байх ёстой. Энэ нөлөөлөл хоёроос гурван долоо хоногийн дараа эрчээ авах бөгөөд олон сарын турш үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: www.hbr.org

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11