“Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалд уриалж байна
Маргааш 5 дугаар сарын Нэгэн Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ. Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа 2020 оны 5 дугаарын сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж COVID-19 вирусээс үүссэн эдийн засагт хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалд уриалж байна.
Цахим жагсаал дэмжигчдийн анхааралд:
- 5 сарын 1-ний өглөө ажлын байран дээрээ 9.30-10.15 цаг хооронд ажил хаялт зарлаж буйгаа компанийхаа пэйж хуудсаар болон хувийн профайлаараа LIVE хийж мэдэгдэнэ. Жишиг видеог энэ холбоосоор орж үзнэ үү.
- Хүн бүр, компани болгон Танхимаас бэлтгэсэн “Бизнес тэг зогсвол яах вэ” видеог цахим сувгууддаа байрлуулах.
- Уриа лоозон барьж зургаа авахуулах. Уриа үгс: “Ажилтайгаа үлдмээр байна”, “Эдийн засгийг авраач” “Коронавирусын хөлд бизнесүүд сөхөрлөө” гэх мэт ямар ч байсан болно. Өөрсдийн онцлогоо тусгасан байх. Мөн Facebook болон Instagram стори, Пост хийж илүү олон хүнд хүргэх. Дараах холбоосоор постер зураг татна уу.
- Бүх мэдээлэл, постоо өөрсдийн пэйждээ оруулж бүүстлэх, #SaveJobs #АжилтайИргэд хаштаг хэрэглэх.
МОНГОЛЫН АЖИЛТАЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭ!!!