"Норинко интэрнэйшнл корпорэйшн" ХК МҮХАҮТ-ын 188 дахь ДИАМОНД гишүүн боллоо
Монгол Улсад уул уурхай, авто зам, барилга, бүтээн байгуулалт, олон улсын тээвэр, коксжих нүүрсний худалдааны салбарт амжилттай хөрөнгө оруулж байгаа "Норинко интэрнэйшнл корпорэйшн" ХК МҮХАҮТ-ын 188 дахь ДИАМОНД гишүүн боллоо 👏👏
Тус компани нь дэлхийн 20 улсад EPC/BOT инженерийн 70 том төсөл хэрэгжүүлсэн, Монгол Улсад 4200 ажлын байр шинээр бий болгоод байна.
МҮХАҮТ нь сайн дурын гишүүнчлэлтэй, бизнесийн төлөөллийн байгууллага. ААН-үүд нэгжүүд өөрсдийн хүслээр Танхимд нэгдэж, бизнесийн эрүүл орчин, эдийн засгийн таатай нөхцлийн төлөө нэг зорилго, дуу хоолойгоор хамтарч ажилладаг бөгөөд эдүгээ 5000 гаруй компанийг эгнээндээ нэгтгээд байна. 💪💪💪
Шинэ гишүүнээр элссэн Norinco International Limited компанид талархал илэрхийлж, бизнесийн амжилт хүсье 👏