SMS-Startup Marketing Space МҮХАҮТ-ын СТАНДАРТ гишүүнээр элсч, гэрчилгээгээ гардлаа
МҮХАҮТ 2019 онд гишүүнчлэлийн бодлогодоо өөрчлөлт оруулан ГАРААНЫ БИЗНЕС эрхлэгчдийг дэмжих зорилгоор эхний жилийн татвараас чөлөөлөн, дэргэдээ Гарааны бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд SMS-Startup Marketing Space нь өнөөдөр МҮХАҮТ-ын СТАНДАРТ гишүүнээр элсч, гэрчилгээгээ гардлаа.
Албан ёсны гишүүн болсноор Танхимаас зохион байгуулж байгаа гадаад дотоодын уулзалт, арга хэмжээнд оролцох, мэдээлэл авах, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж бүрдэх юм 🇲🇳
Мөн 2 талын удирдлагууд Монгол Улсад гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлд бодлого боловсруулах, хамтын ажиллагаагаа нэгтгэх чиглэлээр ирэх 8 сард уулзалт зохион байгуулахаар боллоо 🤝🤝
Шинэ гишүүн SMS-Startup Marketing Space-д талархал илэрхийлж амжилт хүсье 👏👏