“ITU Digital World SME Virtual Awards 2020” цахим уралдаанд оролцохыг урьж байна
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас “ITU Digital World SME Virtual Awards 2020” цахим уралдааныг зарлалаа. Уралдаанд дэлхийн аль ч улсын технологи, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид дараах дөрвөн чиглэлээр оролцох боломжтой. Үүнд:
- Уялдаа холбоо
- Ухаалаг хот, ухаалаг ахуй
- Цахим эрүүл мэнд
- Дижитал санхүү
Уралдаанд оролцох хүсэлтэй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид цахим сургалтад хамрагдах бөгөөд шалгуур хангаж, уралдаанд оролцох эрх авсан оролцогчид хөрөнгө оруулагчид, технологийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд төсөл, бүтээлээ цахимаар танилцуулна. Ялагчид НҮБ-ын батламж, уралдаанд оролцсон үнэмлэх, 2021 онд Вьетнамын нийслэлд Ханойд болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагын “Дижитал дэлхий 2021” арга хэмжээнд оролцох эрхээр шагнуулахаас гадна цахим орчинд танигдаж, шинэ зах зээл нээх, санхүүжилт эрэлхийлэх боломжоо нэмэгдүүлэх зэрэг давуу талтай.
Уралдаанд оролцох өргөдөл, хүсэлтийг цахимаар 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг дуустал энд дарж гаргах боломжтой.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.