Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байна
Үзэсгэлэн 45 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын нийт 110 гаруй ААН-үүд оролцож ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, банк санхүүгийн зөвлөх үйлчилгээ, гоо сайхан, шинэ техник, технологи, гар урлал, болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг танилцуулах юм. Мөн энэ үеэр оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа явуулах юм.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулах, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.