Бүгд Найрамдах Казахстан Улсын “STAHLBAU” ХХК-тай хамтран ажиллахыг урьж байна
“STAHLBAU” ХХК нь хог ачих машин, авто зам цэвэрлэх, шүүрдэх машин болон бусад хэрэглээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг Казахстаны хот, суурин газруудад төдийгүй цаг агаарын хүнд нөхцөлтэй Оросын Камчатка бүс нутагт мөн ашиглаж байна.
Энэхүү өргөн хэрэглээний тоног төхөөрөмж нь хот тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлд өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн бөгөөд “STAHLBAU” ХХК нь өөрийн бараа, бүтээгдэхүүнээ Монгол Улсад нийлүүлж, Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн эрүүл ахуйн техникийн паркийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой байна.
Казахстаны тал Монголын компаниудтай цахим уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд тус уулзалтын талаар МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Ж.Будсүрэн, холбогдох утасны дугаар: 77277070-6, 99148510-аар холбогдоно уу.
“STAHLBAU” ХХК-ний дэлгэрэнгүй мэдээллийг: stahlbau.kz сайтаас авна уу.