(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

УИХ-аар хэлэлцэж буй 2021 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлд МҮХАҮТ-аас дараах саналыг хүргүүлээд байна

2020/11/05 0

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА

2021 оны улсын нэгдсэн төсвийн 
төсөлд санал хүргүүлэх тухай

Эрхэм Таны энэ өдрийн амрыг эрье. МҮХАҮТ-ын зүгээс улсын төсвийн төлөвлөлттэй холбоотой ерөнхий асуудал  ба 2021 оны улсын нэгдсэн төсвийн төсөлд өгөх саналыг УИХ-ын дарга болон УИХ-ын нийт гишүүдэд үүгээр хүргүүлж байна.  Монгол улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан улсын нэгдсэн төсвийн төсөлд 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг -2.1 их наяд төгрөг буюу 5.1 хувь байхаар төлөвлөсөн байна. 

МҮХАҮТ нь улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг бизнесийн байгууллагуудын гол төлөөллийн хувьд жил бүр төсөвтэй холбоотой саналаа УИХ-д хүргүүлж ирсэн. УИХ-аар төсөв хэлэлцэх үед төсвийн орлого зарлагын төсөөлөл, алдагдал, урсгал ба хөрөнгө оруулалтын зардлын талаар эдийн засагчид, судлаачид, олон нийт шүүмжлэлтэй хандаж, тал талд байр сууриа илэрхийлдэг, олон улсын байгууллагууд санал зөвлөмжөө өгдөг ч шийдвэр гаргах түвшиндээ анхаарч авч үзэхгүй хэвээр байна. МҮХАҮТ-аас “Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг  9 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулсан бөгөөд 2021 оны төсвийн төсөл дээр танхимаас судлаач, эдийн засагчидтай дахин уулзалт хийж санал бодлыг сонссон болно. 

Нэг. Сүүлийн жилүүдийн улсын нэгдсэн төсвийн төслийн боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үйл явцыг харахад дараах нийтлэг асуудлууд байнга гарч байна. Үүнд:

  1. Төсвийн хууль эрх зүйн орчны тогтвортой байдал алдагдсан. Хуулийн замбараагүй өөрчлөлтүүд, улс төрийн нөлөөлөл, төсөв батлах зарчим дүрмүүд тодорхой биш, төсвийн зорилго тодорхой биш, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн зарчмуудыг баримтлахгүй байгаа нь  төсвийн төлөвлөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна. (Хавсралт 1)
  2. Эдийн засгийн хөгжлийн бодлого чиглэлийг гаргах байгууллага байхгүйгээс төсвийн бодлого эдийн засгийн өсөлтийг хангах, гол салбаруудыг дэмжихэд чиглэхээс илүү сонгуулийн амлалт, сонгуулийн зардалд чиглэгдэх болсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлийг тодорхойлох институци тодорхой биш, тогтоогүй байна.  (Хавсралт 2, 3)
  3. Төсвийн тухай хуульд заасан төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад баримтлах ёстой төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын төсөвлөлттэй холбоотой 29 дүгээр бүлгийн 3.5 ба 4 дэх заалтууд зөрчигдөж байна.
  4. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн тогтвортой байдлыг хангах үүргээ хангахгүй байна.

Иймд эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, удирдах институцийг бий болгох замаар төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг оновчтой, үр өгөөжтэй хуваарилдаг болох нь нэн чухал байна. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл сонгох үйл явц, журам, ажиллах хүчийг чадавхжуулж төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг тооцох аргачлалыг шинэчлэх, гүйцэтгэлд суурилсан бодлого боловсруулах ажлуудыг хийх шаардлагатай байна. Дэлхийн банкны судалгаагаар “Хөрөнгө оруулалтын удирдлага сул байгаагаас төслийн сонголт сул хийгдэж, төслийн хэрэгжилтийн хугацаа удааширч, зардал үлэмж хэтэрч, баригдсан хөрөнгө түргэн элэгдэхэд хүрч байгаа нь үр ашиг муу байна. Иймд хөрөнгө оруулалтын үр ашигтай байдлыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх явдал нь эн тэргүүний сорилт болоод байна” гэж гарсныг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн төсвийн төлөвлөлт, боловсруулалтын үе шатанд бие даасан судлаач, эдийн засагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг хийх тэдгээрийн саналыг авдаг болох нь чухлаар тавигдаж байна. Мөн төсвийн төслийг боловсруулахдаа бизнесийн төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан төсвийн нээлттэй хэлэлцүүлэг хийх, төсвийн төлөвлөлтийн аудит хийдэг механизм бий болгох ба батлагдсан төсөв дээр гүйцэтгэлийг мөшгөдөг байх хэрэгтэй. 

Хоёр.  Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн уналт тодорхойгүй хугацаанд үргэлжлэх, хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саарч эдийн засгийн идэвхжил буурах, 2021-2023 онуудад төлөгдөх том дүнтэй зээлийн төлбөрөөс шалтгаалан гадаад валютын нөөц, санхүүгийн дансны дарамт ихсэх бодит эрсдэлүүд тулгарсан байгаа энэ цаг үед 2021 оны улсын нэгдсэн төсвийн төсөл дээр дараах зүйлүүд анхаарал татаж байна. Үүнд:

  1. Төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн зорилгууд нь хэрэгжих нь эргэлзээтэй, хэт өөдрөг төсөөллөөр хийсэн байна. Дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнэ буурах мөчлөг рүү орж байгааг тооцоолоогүй. 
  2. Төсвийн баримт бичигт гадаад, дотоод эрсдэлүүдийг дурдсан ч тэдгээрийг харгалзаж үзээгүй.
  3. Эдийн засгийн үр ашиг гэхээс илүү цалин, тэтгэвэр, тэтгэмж, татаас зэрэг нийгмийн шинж чанартай зардлууд урсгал зардлын бүтцэд давамгайлж байна. (Хавсралт 4)
  4. 2020 онд төсөвт тусгасан зарим хөрөнгө оруулалтын төсөвт өртөг 2021 онд их бага хэмжээгээр  нэмэгдэж орж ирсэн. Мөн аймгууд, нийслэлийн хөрөнгө оруулалтын зардал хэт ялгавартай байна.
  5.  Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх санд 2020 онд 52.3 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2021 онд ямар нэг төсөв хуваарилаагүй. 
  6. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2020 онд батлагдсан 1.6 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл одоогийн байдлаар 52.4 хувьтай хэрэгжиж байна. Хөрөнгө оруулалтын зардал 2018 онд 1.7 их наяд төгрөг байсан бол 2020 онд 3.4 их наяд төгрөг болж 2 дахин, 2021 онд мөн 3.5 их наяд төгрөг болж 2.1 дахин өссөн дүнтэй байна. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын зардал нь УИХ-ын сонгуультай жилд өсч дараагийн жилүүдэд буурдаг байсан бол 2021 онд хөрөнгө оруулалтын зардлыг 2020 оны адил зарлагын хэт тэлсэн өндөр дүнгээр төлөвлөсөн байна. 

Иймээс 2021 оны төсвийн зорилго, агуулгыг эдийн засгийн хүндрэлийг даван туулах байдлаар тодорхойлж урсгал, хөрөнгө оруулалтын зардлуудыг эрэмбэлэн ангилах, хэт хавтгайрсан халамжийг бууруулах, чухал бус хөрөнгө оруулалтуудыг царцаах, хойшлуулах шаардлагатай гэж үзэж байна. Энд 2020 оны сонгуулийн жил төсвийн зардал нэгэнт тэлсэн байгааг бодолцох нь зүйтэй юм. Төсвийн төсөөлөлд гадаад, дотоод эрсдэлүүдийг авч үзэх, ялангуяа эрдэс түүхий эдийн үнэ, хэмжээг таамаглахдаа тооцох нь зүйтэй. Мөн цар тахлын үед хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжихэд чиглэсэн санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгах шаардлагатай байна.

Монгол улсын нэгдсэн төсвийг төсөл хэлэлцэж буй энэ үед бидний энд дэвшүүлэн тавьсан асуудлуудыг судлан үзэж, шийдвэр гаргахдаа ач холбогдол өгч хандахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.  

Хүндэтгэсэн,

ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11