(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Зуны амралтаар хэрэгжих “АЖИЛТАЙ ОЮУТАН” хөтөлбөр эхэллээ

2019/09/07 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МҮХАҮТ хамтран оюутан залуусын цагийн хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөрийн харилцаанд сургах, ААН-үүдтэй холбох, ажлын байранд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Ажилтай оюутан” анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.  Арга хэмжээнд 200 гаруй оюутан, 30 орчим ААН оролцлоо.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар БСШУЯ-аас хийсэн судалгааны дүнгээс үзэхэд 15 мянган оюутан, суралцагчдын 70 хувь буюу 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол, хэрэгцээтэйгээ илэрхийлсэн байна.

Оюутнууд их, дээд сургуулийн төлбөртөө нэмэр болох, амьжиргааны зардал буюу ном сурах бичгээ авах болон ирээдүйн хуримтлал хийх зорилгоор хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг аж. Гэтэл манайд оюутны цагийн болон зуны амралтаар ажил хийх эрх зүйн орчин дутмаг, оюутны цалингийн үнэлэмж муу, мэргэжлийн чиглэлээр нь ажиллуулдаггүй, ажлын хөлсийг нь дутуу өгөх, зарим нөхцөлд огт өгөхгүй тохиолдол байсаар буй.

“Ажилтай оюутан” анхдугаар хуралдаанд “Ноосон зангилаа” дундын хоршоо, “Петровис”, “БСБ сервис” ХХК, “Номин холдинг” ХХК, “Магнай трейд” ХХК, “Эрдэнэзоо транс” ХХК зэрэг томоохон ААН, компанийн 20 гаруй төлөөлөл оролцож, оюутан залууст ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

МҮХАҮТ-аас танхимын гишүүн аж ахуйн нэгж байгууллагуудыг “Ажилтай оюутан” хөтөлбөрт идэвхтэй оролцохыг уриалаад байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд оролцсон 15 компани энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Оюутнууд есдүгээр сар хүртэл бүтэн цагаар ажиллах боломжтой бөгөөд  хичээлээ эхлэхээр цагаар ажиллах  юм.  "Ажилтай оюутан хөтөлбөр"-т өнөөдрийн байдлаар 400 гаруй оюутан  бүртгүүлжээ.  

Хуралдааны үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч оюутны хөгжил, хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхэд түлхүү анхаарч байгаа юм. Үүний нэг илрэл нь өнөөдрийн “Ажилтай оюутан” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ААН-үүд, оюутнуудын нэгдсэн уулзалт болж байна. Өнгөрсөн хугацаанд МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх оюутан, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлөөс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 95 их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт оролцсон оюутан залуусын дийлэнх хувь нь зуны амралтаараа болон хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлэн, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байв.

Хөтөлбөрийн хүрээнд энэ зун 1000 оюутныг Монголын 21 аймаг, есөн дүүрэгт ажлын байраар зуучлахаар ажиллаж байна. Нэмж хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт оюутныг цагийн ажилд, төгссөн оюутныг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж байгууллагуудыг хууль эрх зүйн хүрээнд дэмжих заалт байдаг.

Түүнчлэн энэ оны 9 дүгээр сард Төрийн ордонд оюутан залуусыг ажлын байраар хангаж буй ААН-үүдийн төлөөлөл оюутныг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулж,  хууль эрх зүйн орчны болон тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт оюутныг цагийн ажил, хичээлийн хажуугаар болон төгссөн оюутныг ажлын байраар ААН-үүдийг Ерөнхийлөгчийн зүгээс хууль эрх зүйн хүрээнд дэмжинэ гэснийг ААН, компаниуддаа дуулгалаа.

 Мөн үеэр оюутны хөдөлмөр эрхлэлтийг төрөөс баримтлах бодлогын талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Ганзориг, “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж буй ажлын талаар тус компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа танилцуулга илтгэл тавилаа.  

“Энержи Ресурс” компани “Цалинтай оюутан” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Ханхонгор сумын нийт 44 оюутнуудыг хамруулжээ.  Мөн “ICareer” ХХК-ийн менежер Н.Мөнхцэцэг оюутан залууст зориулсан ажлын байрны онцлог нөхцөлийг харуулсан сайт нээснээ танилцуулаад, өөрийн ур чадвартаа таарсан ажлыг хийх боломжтой гэлээ.

Хөтөлбөрт хамрагдсан “Этүгэн” их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Б.Армангуль: Миний хувьд сургуулийн маань төлбөр өндөр болохоор аав, ээждээ бага ч гэсэн туслах гэсэн үүднээс зун амрах хугацаанд ажиллая гэсэн бодолтой байгаа. Өмнө нь хувиараа бизнес эрхэлдэг хүний дэлгүүр жимс, хүнсний ногоо худалдаалж байсан. Өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Харин энхүү хөтөлбөрт хамрагдчихвал цалин өндөр, хамгийн гол нь найдвартай, томоохон компаниудад ажиллаж туршлага мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11