Алтанбулаг чөлөөт бүсийн логистикийн төвийн хөгжүүлэх асуудлаар уулзлаа
Барилга, хот байгуулалтын яам, МҮХАҮТ, "Нью Урбанизм" ХХК болон "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба хамтран Алтанбулаг чөлөөт бүсийн тээвэр логистикийн төвийг хөгжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож, уг бүсийн тээвэр логистикийн төвийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хууль эрх зүйн уялдаа холбоо сайжруулах, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг коридор байдлаар зохион байгуулж ажиллуулах гэх мэт асуудлаар санал шүүмж өрнүүллээ.
Алтанбулаг чөлөөт бүсийн асуудал яригдаад 23 жил болж байгаа ч үйл ажиллагаа нь хангалтгүй, хаана хаанаа ойлгомжгүй, 107 компани хөрөнгө оруулсан ч дөнгөж 17 ААН л ажиллаж байгаа, иймд цаашид оролцогч талууд нэгдэн асуудлыг нухацтай гаргаж тавих шаардлагатай байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо. Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр уг хэлэлцүүлгээс тогтлоо.