(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийн ёс зүйн өнөөгийн байдал, аж ахуй нэгжүүдийг чадавхжуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааны дүнг танилцуулах цахим уулзалт боллоо

2021/06/21 0

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төвөөс бизнесийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах ойлголтыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох судалгааны дүнг танилцуулах, бизнесийн ёс зүй, шударга байдлыг дэмжиж ажиллах нь компаниудад ямар үр өгөөжтэй талаар нээлттэй санал солилцох уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уулзалтад хот болон орон нутгийн нийт 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.

Судалгаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд бизнесийн ёс зүйн нэгдсэн ойлголт дутмаг байгааг Транспэрэнси Интернэшнл ТББ-ын зөвлөх Д.Тэгшбаяр онцоллоо. Мөн ёс зүйн зохицуулалтын хувьд зарим аж ахуйн нэгжүүд тодорхой дүрэм, журам ба механизмтай байхад зарим нь огт зохицуулалтгүй, ойлголтгүй байснаар хоёр туйл руу хуваагдаж байна. Тухайлбал судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 30-40% орчим нь ёс зүйн дүрэм болон гэрээнүүддээ авлигын эсрэг заалттай, шүгэл үлээх механизмтай байна. Мөн дийлэнх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд авлига, залилан, луйвар, хөрөнгө завших, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлууд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд бизнесийн ёс зүй, шударга байдлын ерөнхий болон нарийвчилсан сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна.

Уулзалтад Таван Богд Группийн хуулийн зөвлөх Т.Солонго, Хүлэг Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Цогт нар зочин илтгэгчээр оролцож сайн туршлагаа хуваалцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцлоо. Түүнчлэн Таван Богд Группийн ёс зүйн дүрмийн тогтолцоо болон группийн удирдлага, ажилчдын ёс зүй, авлигын эсрэг сургалтад хамрагдсан байдлын талаар Т.Солонго танилцуулсан бол Транспэрэнси Интернэшнл ТББ-ын бизнесийн ёс зүйн сургалтад хамрагдсан байгууллага болох Хүлэг Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Цогт тус сургалтад хамрагдах ач холбогдол, гарсан үр дүнгийн талаар хуваалцав.

Уулзалтын асуулт, хариултын үеэр Монголын томоохон компаниуд болох MCS, Skytel, Таван Богд Групп зэрэг компаниуд санал, туршлагаа хуваалцаж шүгэл үлээх механизм, ёс зүйн эрсдэлийн үнэлгээ, гуравдагч этгээдийн дүн шинжилгээ, ёс зүйн сургалтыг ажилчдын түвшинтэй хэрхэн уялдуулах зэрэг асуудлуудыг хөндлөө. Энэхүү бизнес эрхлэгчдээс гарсан санал, санаачилгыг бизнесийн ёс зүйн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх кампанит ажил болон Төвөөс зохион байгуулах сургалтын хөтөлбөрт тусгаж ажиллах юм.

Бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсооход хувийн хэвшлийнхэн хамтрал үүсгэж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг МҮХАҮТ, Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто Монгол ХХК хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв байх юм.

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11