(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2019/10/16 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр МҮХАҮТ-ын “Их танхим”-д уулзаж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг сонсон, салбарын сайд нарын хамтаар асуултад хариулж, санал солилцлоо.

Бизнес уулзалтад  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон зарим агентлагийн дарга нар байлцлаа.

МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 250 гаруй аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажилллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, дуу хоолойгоо илэрхийлсэн юм.

 Бизнес уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдийн засгийн гол ачааг үүрэлцдэг аж ахуй нэгжүүдтэйгээ уулзаж байгаад талархал илэрхийлээд, өнөөдөр энэ танхимд цугласан 250 гаруй аж ахуйн нэгжийн Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг тоймлон дурдлаа.

Тухайлбал эдгээр компаниудын жилийн нийт борлуулалтын орлого нь 14.6 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 45 хувь, төлсөн татварын хэмжээ нь 2.9 их наяд буюу татварын нийт орлогын 35 хувийг тус тус эзэлж байна гэлээ. 

Түүнчлэн 2018 оны Бизнесийн итгэлийн судалгаагаар бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлт өндөр дүнтэй гарсан. Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь 2012 оноос хойших 6 жилийн хугацаанд гарч байгаа анхны эерэг үзүүлэлт болж байна.  Мөн энэ судалгаагаар 2018 онд бизнесийн орчны тулгамдсан асуудлаар “Зээлийн хүү өндөр, хугацаа богино”, “Бодлогын тогтворгүй байдал” гэсэн хоёр асуудлыг бизнес эрхлэгчид нэрлэснийг дурдаад бизнесийн орчинг сайжруулж, аливаа асуудлыг шийдэхэд төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, зөвлөлдөх механизм чухал болохыг онцлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтад хэлсэн үгэндээ, хууль ёсоор бизнес хийж, татвар төлж баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ заавал дэмжих байр суурь баримтлахаа илэрхийлээд бизнес эрхлэгчдэд олон бэрхшээл тулгардагийг  ойлгож байгаа, гэхдээ ажлаа бүтээхийн төлөө хэн нэгэнд авлига бүү өг, авлига нэхэж буй тэр хүмүүсийг шууд зарлаж, хэвлэл мэдээлийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд нэрлэ, учир нь авлигатай зөвхөн хууль, шүүхийн хүрээнд төдийгүй, олон нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрч шударга ёсыг нийгэмд тогтооно гэдгээ мэдэгдэв.

Бизнес эрхлэгчид ноос ноолуурын салбар хамгийн их ажлын байр бий болгодог хэрнээ төрийн дэмжлэг дутуу, татвар өндөр байгаа, махны экспортыг зөв зохион байгуулах хэрэгтэй байгаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд хүнд сурталтай байгаа, мөн уул уурхайн салбарт лиценз хураах нэрийдлээр хууль ёсоор хариуцлагатай ажиллаж байгаа компаниудыг хохироож байгаа талаар бодитой санал шүүмж өрнүүлж тухай бүрд нь Ерөнхий сайдаас болон салбарын сайд, агентлагийн дарга нараас хариулт авлаа.

Тухайлбал, Ерөнхий сайд, уул уурхайн лицензийг олноор нь хураасан гэх асуудалд зарим нэг хариуцлагатай компани багтчихсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ тийм бол эргэж харж болно. Уул уурхайн баялгийг хууль бусаар ухаж, хууль бусаар хөлжсөн, ингээд ч зогсохгүй төрийн эрх мэдэл бүхий байгууллагад үр хүүхдээ хүртэл шургуулсан нөхдүүдтэй хатуу тэмцэх болно гэлээ.

Уулзалтын төгсгөлд бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, худалдааг  дэмжих зэрэг тодорхой салбарт бизнес эрхлэгчид, бизнесийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын саналуудыг нэгтгэснээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Ерөнхий сайд У.Хүрэлсүхт гардуулан, цаг алдалгүй мөрөөр нь ажиллаж бодитой шийдвэр гаргахад хамтарч ажиллахыг хүслээ.

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11