(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТАНИЛЦ: ДЭЛХИЙН ЭКСПО 2020 дахь улс орнуудын павильоноор зочилсон тэмдэглэл

2022/02/22 0

АНЭУ-ын Дубай хотноо  болж буй “Экспо-2020” дэлхийн үзэсгэлэн яармагийн талаар бичсэн УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарын тэмдэглэлийг уншигч танаа хүргэж байна. Тэрбээр өөрийн нүүр номоор дамжуулан төрсөн сэтгэгдлээ хэсэгчлэн хуваалцсан байсан юм. Үүнийг бид нэгтгэн хүргэлээ. “Дубайн экспо 2020” нь дэлхийн 190 гаруй орныг эгнээнд нэгтгэсэн.

1. МОНГОЛ

“Дэлхийн Экспо 2020” Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал зохиогдож байна. 5 жил тутамд амаргүй өрсөлдөөн, уралдааныг даван байж таван тивийн улс үндэстнүүдээс сонгогдсон тухайн оронд экспо үзэсгэлэнгүүдийн олимп нь болсон Дэлхийн Экспог зохион байгуулдаг. 2020 оны Экспо цар тахлын улмаас хойшлогдсоор 2021 оны эцсээс өнөөг хүртэл Ойрхи Дорнодын очир шигтгээ болсон Дубай хотноо болж байна.

Экспод зочлохдоо Монголын павильоноосоо эхэллээ. НҮБ-ын 2-оос бусад гишүүд бүгд орж буй энэхүү наадамд Монгол Улс Милан, Астанагийн мини Экспог тус тус алгассаны дараа оролцоогоо сэргээж буй нь энэ. Бусад орнуудаас энэхүү арга хэмжээнд орох төсөв санхүүгийн хувьд хэдэн арав дахин бага зардалтайгаар, бэлтгэлээ хангах хугацаа нь цар тахлын хатуу хязгаарлалтын үетэй давхцан орж буй хэдий ч манайх нүүдлийн соёл иргэншил, нартад танигдсан төвөргөөнт түүх, нөхөрсөг дорнын уламжлалаа орчин үеийн чөлөөт сэтгэлгээний хөг хэмнэлтэй хослуулсан шинэ цагийн хөгжил зэргээ харуулсан цомхон павильоныг бэлтгэжээ. Павильоноо үзэх хугацаанд Их Британийн цагдаад ажилладаг Могол гаралтай Кхан хэмээх чихнээ танил сонсогдох нэртэй эрхэмтэй танилцлаа. Доголон Төмөр, Бабур, Акбар хаанаас авахуулаад л Шагжи хааныг хүртэл Монгол, Өмнөд Азийг холбосон түүхэн зам жимийг бүртгэн тоочиж хууч хөөрөв.

Францын Гоо Филипп ванд Их хаан Аргунаас “Мөнх тэнгэрийн хүч”-ийг сануулсан захидал бичгийг ч сонирхон хэлэлцэв. Амьдрал үнэхээр сонин гэдгийг илтгэх их түүхийн гарцаагүй баримт болон үлдсэн энэхүү захидлын зөрүүгүй хуулбарыг Францын архиваас Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг Ж.Ширак Ерөнхийлөгчийн урилгаар айлчлах үеэр өөрийн талд гардуулуулах ажлыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхийн хувьд зохион байгуулалцаж явснаа өөрийн эрхгүй дурсав. Нэгэн үед хийсэн ажил хэдэн үеийг дамнаад өгөөжөө өгөөд явдгийг ч агшин зуур сануулах мэт болов. Тиймээс өнөөдөр бид хийж буй ажлаа дор бүрнээ хариуцлагатай хийх нь хожмын үедээ үлдээх хамгийн гол өв болох юм даа ч гэж бодогдов. Павильон дээр дөрөвхөн залуу өдөрт 10 гаруй цагаар амралтын өдөргүйгээр ажиллаж, нийт 130 мянган хүнд хүрч үйлчлээд буйгаа хэлэв.

 2021 оны 10 дугаар сарын 24-нд Дубайн үе залгамжлах хунтайж манай павильоныг үзэж сонирхсон бол сая хэдхэн хоногийн өмнө Эмирт улсын сайд мөн зочилсон байв. Залууст талархах сэтгэгдэл төрөв. “Дөрөвхөн” гэхээр чамлангүй яриад байгаа мэт сонсогдож болзошгүй. Гэхдээ тэгж хэлмээр байна. Энгийн харьцуулсан жишээ хэлэхэд манайтай дүйцэхүйц өөр нэг орны павильоныг 160 хүн ажиллуулж байгаа гээд бодоход дөрөв бол бага л тоо. Мэдээж айлын павильон тэр хэмжээгээрээ том л доо.

2. ОХУ

Технологийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, гүн гүнзгий утга агуулгатай үзэсгэлэнгийн танхим болжээ. Энэ удаагийн Экспо-д олон улс орон сансар огторгуй, орчлон ертөнцийг шинжин таньж, судлан мэдэхэд гол анхаарлаа хандуулжээ. Энэ бол “Дубай Экспо 2020”-ийн хамгийн түгээмэл сэдвийн нэг байв. Харин ОХУ энэ удаад өөр огторгуй ертөнцөд анхаарлаа хандуулжээ. Энэ бол хүний оюун санаа, сэтгэлийн дотоод ертөнц. Бас л өөр боловч хязгааргүй орон зай. Орчин үеийн өндөр технологийг ашиглан уураг тархи, түүний ажиллагаа, хүний аливаа шинэ зүйлийг хүлээн авах чадамж, өөрийгөө болон ертөнцийг танин мэдэх хүсэл тэмүүлэл, зүтгэл зэрэг асуудлууд нь тус павильоны үндсэн санаанууд мэт ойлгогдов. Өндөр технологийг ашиглан өөрсдийгөө судлаад үзэхэд бид бодож байснаасаа илүү нийгмийн бүтээгдэхүүн гэдэг нь бүр баттай болж байгаа юм.

Тиймээс бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа бол олон түмнийг эвсүүлж, улмаар хүн төрөлхтөний оршин тогтнох, цэцэглэн хөгжих суурь нөхцлийг хангагч хүчин зүйл нь мөнөөс мөн юм. Харамсалтай нь өнөөгийн ертөнцөд эдгээр зан чанар хомсдсоор буй нь улам бүр мэдрэгдсээр. Эдгээр төсөөллүүд нь үзэсгэлэнгийн зохиомжийг боловсруулагчдын хувьд бол сэхээтнүүдийн зүгээр нэг гоёрхон чамирхсан, хөнгөмсөгөөр хөгжүүлсэн дүгнэлт төдий зүйл биш юм. Харин эсрэгээрээ биологийн төрөл зүйлийн хувьд хүний оршин тогтнох бодит бөгөөд хатуу нөхцөлүүдийн талаарх ойлголтынх нь тусгал болой. Энэ бол ОХУ-ын павильоны гол “мессеж” байсан мэт санагдлаа.

3. БНХАУ

Өмнөд хөршийн павильон олон мянган жилийн түүх, уламжлал, орчин үеийн шинжлэх ухаан, өндөр технологийн хөгжилтэй зохицон, харилцан уусаж, дэвшил өөд тус улс урагшилж буйг тод харуулжээ. XII зууны үед 20 хүрээгүй авъяаслаг зураачийн зурсан байгаль дэлхий, хүний хоршлын зохирлыг харуулсан, Хятадын эртний түүхт соёл иргэншлийг илтгэсэн гайхамшигт зургаар эхлэх павильон цааш технологийн илбэ мэт үзүүлбэрүүдээр үргэлжилнэ. Сонирхолтой энэ том улс орон тэр чигээрээ “дижитал ертөнц” рүү умбан оржээ. Энгийн худалдан авалтыг зохицуулахаас авахуулаад барилга, зам гүүрийн бүтээн байгуулалт, мөн сар, Ангараг руу аялах тооцоолол зэргийг бүхэлд нь дижитал технологид тулгуурлан хэрэгжүүлж буй нь илт байна.

Хөршийн харилцаа холбоо, зам тээвэр, дэд бүтцийн салбарын үсрэлт ч мөн тодорхой харагдах юм. Хот хоорондын аялал одоо газраар хэрнээ сэнсэн хөдөлгүүрт хөнгөн онгоцны хурдаар хийгддэг болж буй нь олны анхаарлыг татна.

Гол нь павильоны цаад санаа нь “хөгжлөөсөө хуваалцаад хурдан галт тэргээр хамтдаа аялах мэт дэвшил өөд тэмүүлнэ” хэмээн танилцуулдаг айлын талын бодлого үзмэрүүдээс нь харагдах мэт. Гэрэл, лазерын шоунд умбасан үзмэрүүд нь бүхэлдээ технологийн хөгжил гэдэг нь эрсдэлээсээ илүү боломжуудыг хүн төрөлхтөнд авч ирж буй хэмээх итгэлийг төрүүлэв.

4. АНУ

АНУ-ын павильон эрх чөлөөний бэлэг тэмдэгүүдээс эхэлж байна билээ. Энэ утгаараа тус улсын хамгийн үнэт зүйл, бүтээн байгуулалт нь юу юм бэ гэвэл (интернет, өндөр тернологи, SpacEx зэрэг биш) хувь хүний баталгаажсан эрх чөлөө юм даа л гэж бодогдов. Агуу зүйл энгийн байдгийн жишээ гэлтэй. Миний бодлоор бидэнд хүргэх гэж оролдсон санаа нь хувь хүний эрх чөлөөг дээдэлж, зохих ёсоор баталгаажуулаагүй тохиолдолд ямар ч хөгжил дэвшил, эд баялаг, технологийн дэвшил үнэ цэнэгүй гэдгийг л ойлгуулах гэсэн мэт. Дараа, дараагийн танхимуудад шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн ололт ахицыг тодорхой ажиглаж, анзаарч болохоор байв. 

Сансар судлал, хиймэл оюун ухааны технологи, мета ертөнц (шинэ ертөнц) зэрэг нь АНУ болон дэлхий дахиныг хөгжил дэвшлийн шинэ түвшинд хүргэх гол хөдөлгүүр гарцаагүй байх нь ээ гэдэг мессежийг энэхүү павильоноос авлаа. Мөн саран дээрээс авчирсан чулуунд хүрэх боломж олдов. Нээрээ л ийм хосгүй боломжийг саранд хүний хөл анх тавих аялалыг зохион байгуулсан улс л санал болгохоос өөр хэн санал болгох вэ дээ л гэж эргэцүүлэн бэлгэшээв. Гэсэн хэдий ч дэлхий нийтээрээ л хөгжиж байгаа бөгөөд бусад улс орнууд ч нэг их хоцроогүй байгаа. Өрсөлдөөн улам ширүүсэж байна. Гэхдээ эрх чөлөөнд суурилсан эрэл хайгуул нь бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөгжүүлэх бөгөөд энэ нь ирээдүйд АНУ-ын ахиц дэвшлийг цаашид манлай эгнээнд үргэлжлүүлсээр л байх болно.

5. БНЭУ

“Дэлхийн Экспо 2020”-ын  үеэр Энэтхэгийн павильоноор зочилсон. Маш шинжлэх ухаанч хэрнээ мэргэн, ухаалаг сэтгэхүйд тулгуурласан үзэсгэлэн байв. Энэтхэгт сансрын технологи, мэдээллийн технологи, эм зүй, химийн үйлдвэрлэл зэрэг салбар хэрхэн хөгжиж буйг онцолсон үзмэрүүд байв. Түүнчлэн йогийн багш нар дасгалуудаа шууд павильон дээр зааж, үзүүлж байсан нь үе дамжин хадгалагдсан эртний зан заншил, уламжлал, эрдмээ шинжлэх ухаан хичнээн хөгжсөн ч Жагарын иргэд хадгалсаар буйг бас тодхон харуулж байв. 

Хүн төрөлхтөний өв түүхийн залгамж чанар, дотоод болон гадаад ертөнцийн нэгдмэл байдал, хүч чадал нь хүн өөрийнхөө дотоод ертөнцийг хэрхэн хичээн зүтгэж хөгжүүлэхээс эхэлнэ гэдгийг сануулах шиг болов. Энэ нь ч гол "мессеж" байсан юм болов уу. Энгийнээс цогц шинж чанарт шилжихдээ энгийн байдлыг эрхэмлэх нь жинхэнэ агуу байдлын илэрхийлэл гэдгээрээ тод ялгарч харагдаад байв. Ямар ч байсан Энэтхэгийн маш мэргэн философийг тус үзэсгэлэнгээс харж болно. Энэ бол зөвхөн миний хувийн сэтгэгдэл юм. Надад энэхүү үзэсгэлэн үнэхээр таалагдсан.

Мөн "Энэтхэгт үйлдвэрлэ!" уриалгыг аливаа тойруу нуувчгүй илэрхийлсэн нь маш оновчтой санагдав. Хүн ихэвчлэн “made in” буюу тэнд энд "үйлдвэрлэв" гэсэн өнцгөөс л хардаг. Гэтэл Энэтхэгийн павильон дээр очиход “Энэтхэгт ирээд хөрөнгө оруулалт хийгээд бүтээгдэхүүнээ Энэтхэгт үйлдвэрлэ, харамсахгүй шүү” гэж чангаар урьж буй мэт бодол төрж байв. Дорнын гүн ухааны тэргүүн хүрээлэн, бурхны шашны эх булаг болсон Жагарын орны павильонд төрсөн сэтгэгдэл нэг иймэрхүү.

6. ХБНГУ

Германы павильон тэр чигээрээ тогтвортой хөгжлийн интерактив загвар хэлэлцүүлэг байлаа. Би тогтвортой хөгжлийг дэмждэг, үүнийг хүн төрөлхтөний хөгжлийн ирээдүй гэж боддог. Гэхдээ үүнд хүргэх шинэ технологиуд өндөр өртөгтэй, шууд хэрэгжүүлэхэд өнөөгийн эдийн засагт бол чамгүй дарамттай л гэж боддог. Тиймээс ч тогтвортой хөгжлийн тогтолцоог үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт нэвтрүүлнэ гэдэг аажмаар, алхам алхмаар шилжсээр хүрэх ирээдүй л гэж боддог байв. Харин Германы павильоноос тогтвортой хөгжлийн загвар руу шилжих технологиудыг амьдралд нэвтрүүлэх хугацаа тийм ч холгүй, бүр хажууханд байгаа юм байна гэдгийг их тодорхой харлаа. Маш ахисан, өндөр түвшний технологиудыг танилцуулж байна. 

Үүнд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд, шинэ материал, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүдлэх, мөн хэмнэх шинэлэг хандлагууд гээд олон зүйлийг дурдаж болно. Хамгийн гол нь бид дижитал ертөнц гээд нэг тал руу хэтэрхий туйлширсан байгааг үзэгчдэд сануулж, “шинжлэх ухаан, технологийн хөгжил гэдэг чинь мэдээллийн технологийн салбараар зогсохгүй түүнээс хавьгүй өргөн ойлголт шүү дээ” гэж хэлээд авах шиг төсөөлөгдөв. Аж үйлдвэржилт, хөдөө аж ахуй, суурь шинжлэх ухааны хөгжил гэдэг чинь хүний амжиргааны дэвшлийг хангах гол хөдөлгүүр хэвээр байсаар байгаа, харин тоон технологи эдгээр салбарын ахих хөдөлгөөнийг хурдасгагч хүчин зүйл шүү гэдгийг эргэн сануулав. Аргагүй л аж үйлдвэржилт, шинжлэх ухаан, технологийн тэргүүн эгнээний улс шиг дуугарч буй хэрэг. Хамгийн сонирхолтой нь нэн амаргүй ойлголтуудыг хялбархан интерактив, бараг тоглоом маягаар эсвэл мэдээллийн технологийн ололтуудыг ашиглан онцгой чадварлаг ойлгуулах үзүүлэнгүүдийг хийж танилцуулж буй нь маш оновчтой санагдав. 

Хүн яг гараараа хүрч үйлдлүүд хийгээд, үр дүнг нь нүдээрээ харахад л байгалийн хуулиудын үйлчлэл, тэдгээрийг хэрхэн зөв зохистой ашиглах талаарх шийдлүүдийн боломжийг олж хардаг юм билээ. Германы павильон үүний бодит жишээ. Далайн гүний даралтыг ашиглаж, сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ хадгалах аргыг танилцуулсан үзмэр, жишээ нь, тун сонирхолтой, бас ойлгомжтой санагдав. Нээрээ л толгойгоо ажиллуулвал энэ дэлхий тэр чигээрээ л энергийн агуулах шүү дээ. Түүнийг илүү өргөн хүрээнд залуурдан жолоодож сурах нь л хүн төрөлхтөний өмнө тулгамдаад буй бодлого юм. Бид нүүрсээ харамлах янзтай суусаар байтал дэлхий өөр эх үүсвэрүүд рүү эргэлт буцалтгүй явсаар л…

7. Virgin компани

Дэлхийн алдарт бизнес эрхлэгч Чарльз Брансоны Virgin компанийн павильоноор орлоо. Hi-tech томоохон төслүүдээ танилцуулж. Бүх юм нь ухаалаг технологид суурилсан байна. Санал болгож буй шийдлүүд нь зоригтой, хуучинсаг үзлийг зад татан урсан шинжтэй… Virgin компанийн DP World(Эмирт улсад төвтэй тээвэр логистикийн үйлчилгээний үндэстэн дамнасан корпораци)-той хамтран боловсруулаад буй Hyperloop тээвэрлэлтийн системийн нь талаар уншаад л байснаас загварыг нь хийгээд, нарийвчилсан тоцооллыг нь гаргачихсан хэмээн бодоогүй л явж.

Вакуумтай нэн дөхсөн цахилгаан соронзон орчин бүхий хоолойгоор сайн битүүмжлэлтэй бүхээгийг 1000 км/ц хурдтайгаар “харвана”. 1000 км/ц-ийн хурд!!! Орчин үеийн тийрэлтэт онгоцноос хурдан!!! Бараг л бүх хотуудыг холбосон сүлжээний тооцоог хийж мэдээллийн сандаа оруулж. Улаанбаатар-Бээжингийн хооронд 1 цаг 20 мин явна гэж гарч байна лээ. Онгоцоор өнөөдөр зорчиход цэвэр нислэгийн хугацаа нь 1 цаг 45 минут. Hyperloop нь онгоцноос хурдан байгаа биз. Ийм бүхээгээр хүн, ачаа аль алиныг нь зөөвөрлөж болно.

Тэгэхэд бид XIX зууныхаа галт тэрэгний замтайгаа зууралдсаар л….., замаа барьж амжаагүй мунгинаж байхад дэлхий дараагийн шатны “вагон-пуужинд” шилжжээ. Хийн хоолой бариулна, бариулахгүй хэмээн цэц булаалдаж байхад хоолойгоор юун хий, галт тэрэг “нисгэхээр” болжээ. Одоо болтол бариагүй юм чинь нэг мөр энэ технологио ч хүлээдэг юм билүү гэсэн болчимгүй бодол толгойд зурсхийдэг байна ш дээ.

Вакуумтай нэн дөхсөн цахилгаан соронзон орчин бүхий хоолойгоор сайн битүүмжлэлтэй бүхээгийг 1000 км/ц хурдтайгаар “харвана”. 1000 км/ц-ийн хурд!!! Орчин үеийн тийрэлтэт онгоцноос хурдан!!! Бараг л бүх хотуудыг холбосон сүлжээний тооцоог хийж мэдээллийн сандаа оруулж. Улаанбаатар-Бээжингийн хооронд 1 цаг 20 мин явна гэж гарч байна лээ. Онгоцоор өнөөдөр зорчиход цэвэр нислэгийн хугацаа нь 1 цаг 45 минут. Hyperloop нь онгоцноос хурдан байгаа биз. Ийм бүхээгээр хүн, ачаа аль алиныг нь зөөвөрлөж болно.

Тэгэхэд бид XIX зууныхаа галт тэрэгний замтайгаа зууралдсаар л….., замаа барьж амжаагүй мунгинаж байхад дэлхий дараагийн шатны “вагон-пуужинд” шилжжээ. Хийн хоолой бариулна, бариулахгүй хэмээн цэц булаалдаж байхад хоолойгоор юун хий, галт тэрэг “нисгэхээр” болжээ. Одоо болтол бариагүй юм чинь нэг мөр энэ технологио ч хүлээдэг юм билүү гэсэн болчимгүй бодол толгойд зурсхийдэг байна ш дээ.

Эх сурвалж: tovch.mn

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11