МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд нэгдэж байна. Тухайлбал, “Хургатай хайрхан” ХХК 2022-2030 он хүртэл есөн жилийн хугацаанд 10 сая мод, “Нью прогресс” ХХК мөн 10 сая мод, “Хийрэв” ХХК эрдэс бордооны боловсруулах үйлдвэр 5 сая төгрөгийн гумины эрдэс бордоо хандивлахаа илэрхийлсэн бол МҮХАҮТ-ын дэргэдэх самрын кластерын Тэргүүлэгч гишүүн “Грийнпинус” ХХК сая мод, “Ханбогд кашмер” ХХК 300 мянган мод, “Жимобайл” ХХК 3600 мод тарьж, ургуулахаа амлалаа.
Хувийн хэвшлийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд ийнхүү нэгдсээр байна.