ТЭСО группт МҮХАҮТ-ын спонсор гишүүний гэрчилгээг гардууллаа
ТЭСО групп нь 2007 онд МҮХАҮТ-ын гишүүнээр элссэн бөгөөд ангиллаа ахиулж СПОНСОР гишүүн боллоо.
Тус групп 2003 онд байгуулагдсан, хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр 27 салбар компанитай үндэсний томоохон групп юм. Гэрчилгээ гардуулах үеэр ТЭСО группийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.
МҮХАҮТ-ын зүгээс уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
МҮХАҮТ-ын СПОНСОР гишүүн болсноор гадаад худалдааны зөвлөгөө мэдээлэл авах, гадаад худалдааны бичиг баримтын баталгаажуулалт хийлгэх, оюуны өмчийн эрхийн бүртгэл зуучлал, бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах зэрэг олон давуу талуудтай билээ.
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/aj1ouz2jme3krtf1/277773412_2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/apu1fwjdxejwypab/277773412_3.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/50lznja8kq5qkd3z/277773412_4.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/q4d1xwm3qzybeq8i/277773412_5.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/sd847geo2auf9fhp/277773412_6.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/uokw8q9ejszfgqnv/277773412_7.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/8m9u2y8hik3riadq/277773412_8.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/bzg7vs2070pzkhm1/277773412_9.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/twx6vwbdsc8wu3b1/277773412_10.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/70d9wkv2rwhwelto/277773412_11.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/01/txrjsfbrr48dnu8w/277773412_12.jpg)