МҮХАҮТ-ын "ChamberBus" хөтөлбөр эхэллээ
2022 оны "ChamberBus" хөтөлбөр Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлага судлах бизнес аяллаар эхэллээ. Бизнес аялалд 25 бизнес эрхлэгч хамрагдаж, 4 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод туршлага судалж байна. Энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахад тус аймгийн Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд болон орон нутгийн удирдлагууд дэмжин хамтран оролцжээ.
Монголбанкны Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, хөрөнгийн зах зээл, финтек ба криптовалют сургалт, Эрдэнэсийн сантай танилцах аяллаар эхэлсэн хөтөлбөр МҮХАҮТ-ын үйл ажиллагаа, бодлого, орон нутгийн бизнесийн орчныг сайжруулах уулзалт хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Мөн энэ хугацаанд “Мөөжиг мөөг”, Тэсо группийн танилцуулга, мэдээллийг сонсож, АПУ ХХК, Грийн групп, ОБ пластик ХХК-т зочлон, үндэсний томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
МҮХАҮТ 2016 оноос орон нутгийн салбар танхимын тэргүүлэгч гишүүд болон гишүүн байгууллагуудыг Үндэсний танхимтай танилцуулах, томоохон ААН-ээр айлчилж туршлага судлах “СhamberBus” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
![](/resource/mongolchamber/image/2022/04/04/fns1r20golg6536q/277811410_2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/04/huro2pt875v2r5xc/277811410_3.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/04/7gfjaji4vh6eou38/277811410_5.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/04/2hbkeuk37c7919m2/277811410_6.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/04/a2lfby0z0ka6hddf/277811410_7.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/04/h4v2pkeghcdb8qvv/277811410_8.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/04/9zs77g2ad5yavupi/277811410_9.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/04/hr3026rm2l8209nm/277811410_10.jpg)