“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай бичил болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, “Вишнфанд” ББСБ-ын санхүүгийн захирал Б.Цэнгүүн нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чадавхжуулах, жижиг, бичил бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, нөлөөллийг нэмэгдүүлэх, бизнес хоорондын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэхэд харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхийг зорьж байна.
Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээний үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах юм.
2022-2023 онд Үндэсний болон орон нутгийн түвшинд зорилтот бүлгүүдэд зориулсан сургалт явуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, уулзалт, форум зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.
![](/resource/mongolchamber/image/2022/04/06/yt9kzs0w09h82xki/278025136_2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/06/5yrmix5bmuecujf3/278025136_3.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/06/4fp61bd2ewfqbwgk/278025136_4.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/06/gpzpvcmkvjjc1aqp/278025136_5.jpg)