“Монголын эдийн засгийн чуулган-2022”-д оролцлоо
4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр "Хөрөнгө оруулалтын орчин" нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв.
Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн хүрээнд шинэ мэдээлэл танилцуулга хийж, оролцогчдын саналыг авч тусгах болон хөрөнгө оруулалтын орчинд үүссэн сорилт, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж үр дүн шийдэл гаргахыг зорьсон тус хуралдааны хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин панелистаар оролцлоо.
Энэ үеэр хэлсэн үгэндээ "Бидний туйлын давуу тал юу байна, түүндээ суурилж хөрөнгө оруулалт татна. Нийт хөрөнгө оруулалтын 70 хувь уул уурхай гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтгүй бол манай эдийн засаг хэзээ ч тэлэхгүй юм байна гэдгийг бид ойлгосон. Экспорт хөрөнгө оруулалт түшиглэн нэмэгдэнэ. Тиймээс хөрөнгө оруулалт татах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй" хэмээн онцлов.
Мөн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн орчныг сайжруулахын тулд төр засаг хуулиа дагаж мөрдөх, хөрөнгө оруулагчдаа хамгаалах, хөрөнгө оруулахад саад болж буй хүчин зүйлсийг чөлөөлөх шаардлагатай гэлээ.
![](/resource/mongolchamber/image/2022/04/08/a91ciwl3yftat17u/278159133_2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/08/o31eilm7jqffvsnp/278159133_4.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/04/08/vuvv37ys7kdhtmvy/278159133_5.jpg)