“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-тай цаашид хамтарч ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо
"Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын V чуулганы хуралдаан зохион байгуулагдаж МБҮА-ийн Ерөнхийлөгчөөр “Цаст импекс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баярсайхан сонгогдсон. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин шинээр сонгогдсон МБҮА-ийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, дэд ерөнхийлөгч Д.Энхтөр, гүйцэтгэх захирал Л.Хулан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин МБҮА-ийн Ерөнхийлөгч Н.Баярсайханд ажлын амжилт хүсээд, МҮХАҮТ-ын зүгээс цаашид бүхий л түвшинд тус ассиоцацитай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
МҮХАҮТ, МБҮА хамтран барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг холбоог сайжруулах, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
![](/resource/mongolchamber/image/2022/06/07/rak86o1og740irkj/286808914_2.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/06/07/03r60ydpggsjjuzl/286808914_3.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/06/07/ia0w136edccgjjk6/286808914_4.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/06/07/jw4ji8j32h66jcl3/286808914_5.jpg)
![](/resource/mongolchamber/image/2022/06/07/jqkzojumal5c42es/286808914_6.jpg)