(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2024/10/03 0

"ХААН" банк санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо болон НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Тогтвортой ирээдүй ба хамтын нөлөө” арга хэмжээ боллоо. Энэ үеэр дэлхий даяар онцлон ярьж буй тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, хүүхдийн хөгжил ба бүтээмж зэрэг сэдвийг ярилцсан юм. Тогтвортой хөгжилд улс төр, бизнес, хувь хүн бүр хэрхэн яаж хувь нэмрээ оруулж болох талаар, тэр дундаа тогтвортой санхүүжилтээр дамжин, тогтвортой хөгжлийн биелэлтүүдийг хурдасгах боломжуудын талаар хэлэлцлээ.

Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын хүчээр монголын бизнесүүд юу хийж бүтээх, ирээдүй хойч үедээ үлдээх боломжуудын талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тодруулбал дараах дөрвөн зорилтын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.

1. Хүүхдийн эрхийн тухай конвенцын гол үнэт зүйлс болон Тогтвортой хөгжлийн

зорилго 2030-ыг тууштай баримтлан ажиллана.

2. Бизнесийн бүхий л үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хүндэтгэж, биелүүлэх

явдлыг хангана.

3. Монгол улсын бүх эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах, хөгжих,

оролцох, хамгаалуулах эрхийг ханган биелүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

4. Нийгэм-эдийн засгийн байдал, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, хөгжлийн

бэрхшээл болон ялгаатай байдлын бусад тэнхлэгт тулгуурласан тэгш бус

байдлыг бууруулах, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хамрах хүрээг

нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллана.

Т.ДҮҮРЭН: ХҮҮХДИЙН АМЬДРАХ, СУРАХ ОРЧИН АЖЛЫН БАЙРАНД ГАРАХАД БҮТЭЭМЖИД НЬ НӨЛӨӨЛЖ БАЙНА

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн харин энэ үеэр “Дэлхий нийтээр хэрэгжиж байгаа тогтвортой хөгжлийн зорилтыг өөрсдийн байгууллага дээр хэрэгжүүлж, бусад бизнес эрхлэгчдэд сайн туршлага түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ХААН банкны хамт олонд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтууд ба жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрх ба хүний эрхийг хамгаалах талаар өмнөхөөсөө илүү анхаарал хандуулж, санал санаачлага гаргаж, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

МҮХАҮТ энэ чиглэлийн үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн бөгөөд 2022 оноос танхимын шилдэг аж ахуй нэгжээ шалгаруулахдаа байгаль орчинд үзүүлж буй нөлөө, хүний, хүүхдийн эрхийн үзүүлэлтийг шалгаруулалтад оруулж үздэг болсон. Мөн танхимын дэргэд компанийн нийгмийн хариуцлагын тогтвортой хөгжлийн зөвлөл байгуулсан. Бизнесийн Ёсзүйн төвийг байгуулан гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилээс манай Төсөл хөтөлбөрийн газрын албан ёсны нэгж болгож баталсан. Энэ Ёсзүйн төвөөрөө дамжуулан НҮБ-ын даян дэлхийн гэрээг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэх, дотоод сүлжээг бий болгоход чиглэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

Өнөөдрийн нэг гол сэдэв бол хүүхдийн асуудал. Яагаад МҮХАҮТ хүүхийн амьдрах, сурах орчныг анхаарах болж байна вэ гэхээр сүүлийн үед компаниудад хүний нөөцийн хомсдол үүсээд байна. Маш хүнд нөхцөлтэй байгаа. Тэгэхээр гэр бүл, хүүхдийн нөхцөл байдал нь хүний нөөцөө бүтээмж өндөртэй ажиллуулахад нөлөөлж байна. Хүүхдийн сургууль, амьдарч байгаа орчин, албан хаагчдын хүүхдэд ээлтэй байдал нь бүтээмжид нөлөөлөөд байна гэдэг дүгнэлт гараад байгаа. Тийм учраас хүүхдийн амьдрах, сурах орчныг сайжруулах нь эргээд компани ажилтнуудынхаа ажлын байрандаа сэтгэл ханамжтай байх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэртэй гэж үзэж байгаа учраас онцгой анхаарал хандуулж байгаа юм. Бизнест ашиг орлогыг голчилдог уламжлалт байдал өөрчлөгдөж тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудал салшгүй зүйл болж байгаа бөгөөд бизнес эрхлэгч та бүхний оролцоо чухал байна” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26