(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ

2024/09/27 0

МҮХАҮТ-д энэ долоо хоногт болж өнгөрсөн үйл явдал, мэдээллүүдийг тоймлон хүргэж байна. 

1. МҮХАҮТ нь Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээний цуврал нийтлэлийг хүргүүлж байна. 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байгаа юм.

2. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монгол-Туркийн зөвлөлийн гишүүдийн уулзалтыг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтыг Монгол-Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн Ерөнхийлөгч - С.Болдхэт, Монгол-Туркийн зөвлөлийн Нарийн бичиг Уранцэцэн, ГХХАГ- ын дарга Б.Жаргалсүрэн удирдаж БНТУлсад хийгдэх төрийн дээд айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бизнес форумын талаар болон Монгол-Туркийн хамтын ажиллагаа, хамтран ажиллахад тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

3. МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Монгол Улс дахь Хятадын Худалдааны Танхимын (БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулагчдын Зунхуа нийгэмлэг) Нарийн бичгийн дарга Бо.Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын хүрээнд хоёр байгууллага хамтран сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хуулийн үйлчилгээ салбарыг хамарсан өргөн цар хүрээ бүхий бизнес форумыг 11-р сарын 1-нд зохион байгууллахаар болов.

4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулж буй 49 дэх удаагийн “Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр /2024.09.26/ эхэллээ. Улаанбаатар түншлэл нь олон улсын түвшинд танигдсан, дотоодын хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн хүлээдэг намрын хамгийн том үзэсгэлэн, арга хэмжээ билээ. Энэ жилийн үзэсгэлэнд дотоодын аж ахуй нэгжүүдээс гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Тайвань, БНСУ, Оросын Холбооны Улсын бизнес эрхлэгчид шинэ зах зээл нээн, түншийн харилцаагаа өргөжүүлэх зорилгоор оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.

5. 2024 оны есдүгээр дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын «Kazakh Invest» ХК-ийн Хөрөнгө оруулалт, маркетингийн газрын орлогч захирал Суанкулова Асель Нуржановна МҮХАҮТ-д хүрэлцэн ирж энэ оны аравдугаар сард зохион байгуулах "Монгол-Казахстаны бизнес форум"-ын зохион байгуулалтын талаар санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26