(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

2024/10/02 0

“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлгийн эхнийх өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг (Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч) ажлын хэсгийн гишүүдийн хамт оролцлоо.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Эрчим хүч, Байгаль орчин, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, Зам тээврийн салбарын төлөөллүүд ирж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Зөвшөөрлийн хууль батлагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүмүүс янз бүрийн асуудал, санал гомдол ярьдаг. Тэр нь Зөвшөөрлийн хууль гэхээсээ илүү салбар хуулиудад байгаа асуудал байдаг. Хуулийн хэлэлцүүлэг болохоор манай хувийн хэвшил, компаниудын төлөөлөл идэвхгүй, саналаа бэлдэж орж ирдэггүй. Үндсэндээ Зөвшөөрлийн хуулийг батлахаас өмнө 50 гаруй хэлэлцүүлэг хийсэн байдаг. Зөвшөөрлийн хуулийн онцлог нь Зөвшөөрлийн зөвлөл гэж байгуулаад аль болох хувийн хэвшлийн хяналтад оруулах ажлыг хуулиар хийсэн. Зөвшөөрлийн зөвлөлд танхимын төлөөлөл болон бусад хувийн хэвшлийн төлөөллийг дийлэнх олонх харьцаатай оруулсан. Хуулиндаа гурван жил тутам нэг удаа аудит хийгээд, зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах болвол аудитын үндэслэлтэй явна гэж заасан. Зарим төрийн эрх бүхий байгууллага тэр зөвлөлийг алгасаж, УИХ-д хууль өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлсэн тохиолдлууд байгаа. Яаралтай горимоор гээд ороод ирдэг. Тэгэхээр МҮХАҮТ зөвлөлд байдгийн хувьд яг энэ хуулийн хэрэгжилтийг салбар бүрээр нь өөрөө шахаад, хяналтаа хийгээд явах бүрэн боломжтой. Уг нь зөвшөөрлийн хуулийг хувийн хэвшлийн мэдэлд өгсөн анхны хууль юм. Өөрөө хяналтаа тавих боломжтой” хэмээлээ.

Харин МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Бизнес, эдийн засагтай холбоотой хууль батлахад хэлэлцүүлгүүд хийдэг. Зарим хэлэлцүүлэг нь МҮХАҮТ-аар дамждаг. Харамсалтай нь компаниуд анхны хэлэлцүүлэгт идэвхи муутай оролцдог. Ингэхээр төрийн байгууллага өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн заалтуудаа ахиухан тусгуулчихдаг. Хууль батлагдаад хэрэгжээд ирэхээр болохгүй байгаа асуудлууд гарч ирж, хойноос нь нөхөх байдлаар асуудлаа ярьж эхэлдэг. Үүний нэг нь Зөвшөөрлийн тухай хууль. 2022 оны зургаан сард батлагдсан. 2023.01.01-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхлээд нэг жил гаруйн хугацаанд хэрэгжихэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгааг хэлэлцүүлгээр ярьж байна. Оройтсон ч хамаагүй өөрчлөлт оруулах нь зөв. Хуулийн хэрэгжилтийн явцыг дүгнэх ажлын хэсгийг есдүгээр сарын 05-нд УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулж байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийн хүрээнд салбаруудыг хоёр хувааж хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Аж ахуй нэгжүүд төр захиргааны байгууллагуудаас хамаарсан шалгуурууд, бүртгэлийн нугалаанууд их байна гэдэг зүйл ярьж байна. Хоёр яам ижил төстэй зөвшөөрлийг хоёр давхардуулж өгөөд байна. Давхардаж зөвшөөрөл олгож байгаа хэрнээ үнэ тариф нь тэнгэр газар шиг байна гэх мэт саналууд хэлж байна. Тэгэхээр компаниудаас гарч буй саналуудыг бүгдийг нь бичгээр давхар аваад танхим дээр жагсаалт үүсгэхээр ярьж байна. Өнөөдөр энэ хэлэлцүүлэгт ирж амжаагүй ч саналаа хэлмээр байгаа компаниуд байвал санал хүсэлтээ МҮХАҮТ руу зүйл заалтаар нь хүргүүлчих юм бол төр засагт хүргэх мэдээлэлдээ оруулах боломжтой” гэлээ.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир дараах саналыг хэлэв. Тэрбээр “Өнгөрсөн жил батлагдсан зөвшөөрлийн тухай хууль манай салбарт харьцангуй сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй сайн хууль болсон. Гэхдээ асуудал нь манай салбарын хувьд бүрэн либералчлагдсан, өндөр хөрөнгө оруулалттай, технологийн өөрчлөлтүүд хурдан хөгждөгөөрөө бусад салбаруудаас онцлогтой. Гол проблем нь Зөвшөөрлийн хуулийг дагаад Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахдаа бидний тусгай зөвшөөрлийн хугацааг богиносгосон. Үүнийг бизнесийн орчинг дордуулсан зохицуулалт болчихлоо гэж харж байгаа. Анхнаасаа манай салбар урт хугацаагаар лиценз өгдөг байсныг Зөвшөөрлийн хуулийг дагаж, 5,10 жил болгож өөрчилсөн. Харилцаа холбооны оператор компаниуд өндөр хөрөнгө оруулалттай, дэд бүтцийн хувьд сум, баг бүр рүү хүргэдэг. Энэ хөрөнгө оруулалт урт хугацаандаа үр ашгаа өгөх ёстой. Тиймээс тусгай зөвшөөрлийн хугацаа маш чухал үзүүлэлт. Тогтвортой лицензтэй байх ёстой гэдэг бодлогыг алдагдуулсан. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж өөрчилсөн хуулиа эргэж хараач” хэмээв.

"Ачит ихт" ХХК-ийн ахлах хуульч Н.Энхжаргал саналаа хэлэв. Тэрбээр "Зөвшөөлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт ороод манайх үйл ажиллагаагаа зөвшөөрөлгүйгээр гэрээний үндсэн дээр эрхлэх боломжтой болсон. Тус хуулийн зарим зүйл заалтад дутуу нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл үүсч байгаа. Жишээ нь манайх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг болсон байхад Ашигт малтмал газрын тосны газраас тусгай зөвшөөрөл эзэмшигч байх үед шаарддаг байсан материал, тайлан, төлөвлөгөөг нэхэх, үүнтэй холбоотойгоор бусад төр захиргааны байгууллагууд руу мэдээлэл хүргүүлэхэд бас л тусгай зөвшөөрөл эзэмшигч шиг шаардлагууд тавьж эхэлж байгаа юм. Хамгийн сүүлд гарсан хүндрэл гэвэл УБЕГ-т дүрэмдээ өөрчлөлт оруулаад бүртгүүлэхэд тусгай зөвшөөрөл байхгүй гэдгээр татгалзсан. Үүнтэй холбоотойгоор шүүхэд маргаан үүсгээд явж байна. Энэ мэт хууль хэрэгжээд, түүнийг төр захиргааны байгууллагууд нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхгүй байна” хэмээлээ.

Харин маргааш буюу 2024 оны 10-р сарын 03-ны өдөр 14.00 цагаас Уул уурхай, Аялал жуулчлал, Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ,Санхүү, эдийн засаг, Гааль, Хөрөнгө оруулалт, Соёл, Боловсролын салбарын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын 503 тоотод 14:00 цагт эхэлнэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26