(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна

2024/10/03 0

"ХААН" банк санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо болон НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Тогтвортой ирээдүй ба хамтын нөлөө” арга хэмжээ боллоо. Энэ үеэр дэлхий даяар онцлон ярьж буй тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, хүүхдийн хөгжил ба бүтээмж зэрэг сэдвийг ярилцсан юм. Тогтвортой хөгжилд улс төр, бизнес, хувь хүн бүр хэрхэн яаж хувь нэмрээ оруулж болох талаар, тэр дундаа тогтвортой санхүүжилтээр дамжин, тогтвортой хөгжлийн биелэлтүүдийг хурдасгах боломжуудын талаар хэлэлцлээ.

Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын хүчээр монголын бизнесүүд юу хийж бүтээх, ирээдүй хойч үедээ үлдээх боломжуудын талаар хэлэлцсэн юм.

Р.МӨНХТУЯА: “БИД ГЭРИЙН ДААЛГАВРАА ХИЙЖ БАЙНА”

“ХААН” банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түүчээ болж буй топ 100 аж ахуй нэгжийн төлөөллүүд НҮБ-ын тунхагласан тогтвортой хөгжлийн 17 зорилгод хэрхэн хувь нэмрээ оруулж болох боломжуудын талаар хамтдаа хэлэлцэж, ойлголтоо нэгтгэж, эх орны маань хойч үе болсон хүүхдийн төлөөх үйлсэд хэрхэн нэгдэж болох талаар санаа бодлоо хуваалцахаар энд цуглаад байна. Энэ жил “ХААН” банк Тогтвортой санхүүжилтийн холбооны манлай банкаар ажиллаж байгаа. Миний бие тус холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Монгол Улсад тогтвортой хөгжлийн төлөөх ажлуудыг хурдавчлах, уур амьсгалтын өөрчлөлтийг сааруулах гол хүчин зүйл болсон тогтвортой санхүүжилт буюу санхүүгийн хөшүүргээр дамжуулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх, эрсдлээ тооцоолох, бууруулах зарчмаар бизнесээ ногооруулах боломжийг аажмаар шийдэх боломж бид бүхэнд байгаа. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулна” гэдэг амлалт өгсөн. Бид гэрийн даалгавраа хийж байгаа гэсэн үг. Бүх байгууллагуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бизнесээ өөрчлөлтөд хэрхэн нийцтэй байлгах вэ, нийцтэй байдлыг санхүүжүүлэгч байгуулагуудын хувьд яаж дэмжиж, хамтарч ажиллах вэ гэдэг талд анхаарал хандуулж ажиллаж байна. Тогтвортой санхүүжилтийн холбоо бол энэ рүү чиглэсэн байгууллага. Тэгэхээр хамтарч хичээж зүтгэх гэж байгаа аж ахуй нэгжүүд дэмжих гишүүн байгуулага болох боломжтой гэж дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Та бүхэн Тогтвортой санхүүжилтийн холбооны дэмжих гишүүн байгууллагаар ороод, хамтдаа хичээе гэж уриалмаар байна” гэлээ.

Д.БАЯРСАЙХАН: МОНГОЛ УЛСААС АНХ УДАА “ХААН” БАНК НОГООН БОНДЫН САНХҮҮЖИЛТ ТАТАЖ ЧАДЛАА

СЗХ-ны дарга Д.Баярсайхан үг хэлэв. Тэрбээр “Монгол Улс цаг уурын дулааралд хамгийн их өртсөн арван улсын нэг болсон юм билээ. Сүүлийн 80 жилд агаарын температур 2.85 хувиар нэмэгдсэн. Цөлжилт, байгаль орчны доройтол, агаарын бохирдол гэх мэт бэрхшээлүүд тулгараад байгаа юм. Тиймээс дэлхий нийтээрээ тогтвортой, урт хугацааны, ногоон, ирээдүйд чиглэсэн үзэл баримтлал дээр бүхий л бодлогын шийдвэрүүд гарч байна. Монгол Улс ч гэсэн Парисын хэлэлцээрт нэгдэж орсон. Урт хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа 2050”-ын хүрээнд ухаалаг, тогтвортой, санхүүгийн зах зээлийг бий болгоно гэж тусгасан гэх мэт маш олон бодлогын шийдвэрүүд гарсан. Одоо бид хамтдаа, үр дүнтэй, богино хугацаанд бүх хүчин зүтгэлээ гаргаж ажиллах ийм цаг хугацаа болсон гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тогтвортой санхүүжилтийг хамтран дэмжихийн тулд өнөөдөр МҮХАҮТ-тай хамтран топ 100 аж ахуй нэгжид тулгарч байгаа бэрхшээл, сорилтууд, тэр дундаа ногоон хөгжлийн чиг баримжаатай санхүүжилт гаргах орон зайг нэмэгдүүлэх нэлээд ажлууд хийсэн. Энэ хүрээнд ногоон санхүүжилт татах, өрийн хэрэгсэл татахдаа топ 100 аж ахуй нэгжүүдээс ямар нэг барьцаа шаардахгүй. Дээрээс нь ажлын арав хоногт багтааж СЗХ хүсэлтийг  шийдвэрлэнэ гэх мэт хөнгөлөлтүүд үзүүлсэн. Үүний хүрээнд Монгол Улсад анх удаа “ХААН” банк олон улс болон дотоодын зах зээлээс ногоон бондын санхүүжилтийг амжилтай татсан” гэв.

Т.ДҮҮРЭН: ХҮҮХДИЙН АМЬДРАХ, СУРАХ ОРЧИН АЖЛЫН БАЙРАНД ГАРАХАД БҮТЭЭМЖИД НЬ НӨЛӨӨЛЖ БАЙНА

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн харин энэ үеэр “Дэлхий нийтээр хэрэгжиж байгаа тогтвортой хөгжлийн зорилтыг өөрсдийн байгууллага дээр хэрэгжүүлж, бусад бизнес эрхлэгчдэд сайн туршлага түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ХААН банкны хамт олонд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтууд ба жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрх ба хүний эрхийг хамгаалах талаар өмнөхөөсөө илүү анхаарал хандуулж, санал санаачлага гаргаж, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

МҮХАҮТ энэ чиглэлийн үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн бөгөөд 2022 оноос танхимын шилдэг аж ахуй нэгжээ шалгаруулахдаа байгаль орчинд үзүүлж буй нөлөө, хүний, хүүхдийн эрхийн үзүүлэлтийг шалгаруулалтад оруулж үздэг болсон. Мөн танхимын дэргэд компанийн нийгмийн хариуцлагын тогтвортой хөгжлийн зөвлөл байгуулсан. Бизнесийн Ёсзүйн төвийг байгуулан гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилээс манай Төсөл хөтөлбөрийн газрын албан ёсны нэгж болгож баталсан. Энэ Ёсзүйн төвөөрөө дамжуулан НҮБ-ын даян дэлхийн гэрээг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэх, дотоод сүлжээг бий болгоход чиглэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

Өнөөдрийн нэг гол сэдэв бол хүүхдийн асуудал. Яагаад МҮХАҮТ хүүхийн амьдрах, сурах орчныг анхаарах болж байна вэ гэхээр сүүлийн үед компаниудад хүний нөөцийн хомсдол үүсээд байна. Маш хүнд нөхцөлтэй байгаа. Тэгэхээр гэр бүл, хүүхдийн нөхцөл байдал нь хүний нөөцөө бүтээмж өндөртэй ажиллуулахад нөлөөлж байна. Хүүхдийн сургууль, амьдарч байгаа орчин, албан хаагчдын хүүхдэд ээлтэй байдал нь бүтээмжид нөлөөлөөд байна гэдэг дүгнэлт гараад байгаа. Тийм учраас хүүхдийн амьдрах, сурах орчныг сайжруулах нь эргээд компани ажилтнуудынхаа ажлын байрандаа сэтгэл ханамжтай байх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэртэй гэж үзэж байгаа учраас онцгой анхаарал хандуулж байгаа юм. Бизнест ашиг орлогыг голчилдог уламжлалт байдал өөрчлөгдөж тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудал салшгүй зүйл болж байгаа бөгөөд бизнес эрхлэгч та бүхний оролцоо чухал байна” гэлээ.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26