(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа

2024/09/27 0

МҮХАҮТ-аас “Улаанбаатар Түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг энэ жил 49 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улс, БНХАУ, БНСУ зэрэг олон улсын 50 гаруй бизнес эрхлэгчид, Монгол Улсын 40 гаруй үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид оролцож, төрөл бүрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгээд буй.  

Тэгвэл энэ үдэш тус үзэсгэлэнд оролцогчдын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэ үеэр МҮХАҮТ-аас гадаадаас хүрэлцэн ирсэн аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдэд шагнал  гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэн, баяр хүргэлээ. 
 

Ц.МАГНАЙБААТАР: ОХУ-ААС ИРСЭН КОМПАНИУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТААТАЙ МЭДЭЭ БАЙНА
Хүлээн авалтын үйл ажиллагааны үеэр МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар үг хэлэв. 
Тэрбээр “Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэн нээлтээ хийгээд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч гэсэн таатай мэдээллүүд ар араасаа ирж байна. ОХУ-аас ирсэн аж ахуй нэгжүүд хамтын ажиллагаа, худалдааны гэрээ хэлэлцээрүүд хийсэн байна. Цаашид энэ үзэсгэлэн хоёр хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд хамтын ажиллагаа нь улам өргөжиж, олон гэрээ хэлэлцээр байгуулна гэж найдаж байна. Үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан “Есөн шижир” ББСБ-ынхандаа баярлаж талархсанаа илэрхийлье. Зохион байгуулах хороонд ажиллаж байгаа манай мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болон гадаад, дотоодын аж ахуй нэгжүүдийн төлөөлөлдөө баярлалаа. Энэ үзэсгэлэнгээр дамжуулаад дотоодын аж ахуй нэгжүүд гадаадын зах зээлд гарах сувгууд нээгдэх байх. Бидэнд цаашид төлөвлөсөн ажлууд ч их байна. МҮХАҮТ бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байдаг юм шүү” гэлээ. 

 -ДОТООДЫН АРВАН КОМПАНИЙГ ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАВ-
Ингээд дараа нь дотоодын аж ахуй нэгжүүдэд дараах шагналыг гардууллаа. 
1.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “ТӨГС УУРАГ” ХХК-гийн “ТӨГС БИО” нэрийн хөлдөөж хатаасан тараг бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн  “Дэвшилтэд технологитой бүтээгдэхүүнээр”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

2.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “СҮҮ” ХК-гийн “HI FIT” пробиотик ёогурт  бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

3.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “ХУСТАЙН БАЯСЛАГ” ХХК-гийн Гоуда бяслаг бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

4.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “ЭМ ЖИ КАШМЕР ГРУПП” ХХК-гийн “Хүүхдийн ноолууран” бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн  “ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

5.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “МАТУМИ СФИЭР” ХХК-ийг тус үзэсгэлэнгийн  “ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ ИННОВАЦ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

6.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “ПАШМИНА” ХХК-ийн “ГУАУР” Ноолууран бүтээгдэхүүний брэнд бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн  “ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

7.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “НОМАД ПЕТС” ХХК-ийн нохойд зорулсан төрөл бүрийн амттан бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн  “ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

8.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “МАХ ИМПЕКС” ХК-ийн “УЛААНБААТАР” нэрийн бүтэн утлагат хиам бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ХЭРЭГЛЭГЧИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

9.Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “ЕСӨН ШИЖИР ИНВЕСТ” ББСБ-г тус үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”-р шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

10.    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон “ГУРВАН СОР” ХХК-ийн ноолууран бүтээгдэхүүнийг үзэсгэлэнгийн “ХЭРЭГЛЭГЧИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаруулан  Зохион Байгуулах Хорооны цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнав.

 -“ОЧИР ДАГИНАС” ХХК-ИЙГ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДЭЭД ШАГНАЛ ГРАН-ПРИ ЦОМООР ШАГНАВ-

11.    Харин хамгийн сүүлд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2024” Олон улсын намрын үзэсгэлэн яармагт амжилттай оролцож, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүнсний салбартаа бусдыгаа манлайлан, ДНБ  болон улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа  “ОЧИР ДАГИНАС” ХХК-д үзэсгэлэнгийн ДЭЭД ШАГНАЛ ГРАН-ПРИ ЦОМ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ОЛГОВ.  

Үзэсгэлэн худалдааг Мишээл экспод 9-р сарын 26-29 өдрүүдэд буюу энэ амралтын өдрүүдэ хоёр өдөр үргэлжлээд хаах юм. 


 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26