(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна

2024/10/04 0

Монгол Улс дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимаас “Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г МҮХАҮТ-ын нэг давхрын Их танхимд өнөөдөр нээлээ. 2017 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү үзэсгэлэн энэ сарын 4-6-ны хооронд гурав хоног үргэлжилнэ. Тус үзэсгэлэн худалдаанд БНСУ-аас 20 гаруй компани оролцож буй бөгөөд зарим нь Монгол дахь гэрээт борлуулагчаа хайж, түншийн гэрээ хэлэлцээр хийхээр зорьж ирсэн байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улс дахь Солонгос улсын Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын Ерөнхийлөгч Пак Мин Гю, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Кан Хён Чол, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэд Ерөнхийлөгч Б.Хаш-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцлоо. Мөн энэ үеэр БНСУ-ын нүүр царай болсон K POP урсгалыг сурталчилсан бүжиг, монгол соёлыг илтгэсэн урлагийн үзүүлбэрүүд болов. 

Монгол Улс дахь Солонгос улсын Худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимийн Ерөнхийлөгч Пак Мин Гю энэ үеэр “Монголчууд солонгос будаа, кимчи, чэюгбугым, булгуги, шарсан загас, догбуги зэргийг худалдан авах хандлага нэмэгдэж байгаа нь сүүлийн үед харагдаж байна. Өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш болох Солонгос Монголын хамтарсан энэхүү үзэсгэлэнд Солонгосын шилдэг хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд гаргахаар 24 аж ахуй нэгж оролцож байна.

Мөн үйл ажиллагааны үеэр B2B бизнес уулзалтууд болж, үүгээр дамжуулан Солонгос улсын ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон зуучлагч компаниудтай шууд харилцаа тогтоож, Монгол Улсын худалдан авагчдад хүргэх, зах зээлээ өргөжүүлсэн сайхан үйл ажиллагаа болно гэж итгэж байна. Мөн Солонгос, Монголын эдийн засгийн түншлэлийн гэрээ амжилттай хэрэгжиж байгаатай холбогдуулан цаашид Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах болно” гэлээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Кан Хён Чол хэлэхдээ “Монгол Солонгосын хамтарсан хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг болж байгаад баяртай байна. Дэлхий нийтээр хүнсний аюулгүй байдлын талаар санаа зовдог болсон. Монгол Улс ч гэсэн хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийхээ талаас илүү хувийг гадаад улсаас экспортолж байна. Тиймээс хүнсний аюулгүй байдалдаа маш их анхаарч байгаа гэж ойлгож байна.

Энэ үзэсгэлэнгээр дамжуулж монголчууд солонгос хүнсний бүтээгдэхүүнийг илүү ойроос үзэж сонирхох, худалдан авах боломжтой болж, цаашлаад хоёр улсын бизнес эрхлэгчдийн хувьд идэвхтэй харилцах замаар хамтын ажиллагаагаа сайжруулах боломж бүрдэж байна” гэв.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн мөн нээлтэд оролцож үг хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон, найм дахь жилдээ зохион байгуулж байна.БНСУ-аас ирсэн зочид төлөөлөгчид Монголын сайхан оронд тавтай морилно уу. Монгол Улс БНСУ-тай 2023 оны байдлаар бараа эргэлтийн хэмжээ 426 сая ам.долларт хүрсэн ба экспорт 134 сая ам.доллар, импорт 291 сая ам.доллар байна. 2024 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын 30-ныг хүртэл БНСУ руу ноос ноолуур, тэжээвэр амьтдын хоол, самар, шар айраг, монгол гэр гэх мэт төрөл зүйлүүдээр 323 ширхэг гарал үүслийн гэрчилгээ олгосон байна. МҮХАҮТ энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан эрүүл мэндийн үзэсгэлэнд танхимын гишүүн 20 компанийг оролцуулж, хамтын ажиллагаагаа дэмжсэн. Дашрамд дурдахад БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Монгол Улс дахь Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхимд биднийг дэмжин ажилладагт гүн талархал илэрхийлье. Цаашид Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд гаргахад дэмжин ажиллахыг хүсч байна. Үзэсгэлэнд оролцогч аж ахуй нэгжүүд шинэ түншийн харилцаа нээж, гэрээ хэлцэл байгуулж, үр дүнтэй байхыг хүсье” гэв.

Та бүхэн амралтын өдрүүдэд уг үзэсгэлэнг зорин ирж худалдан авалт хийхээс гадна шинэ түншлэгч болоорой.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав
2024/10/04
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
Бизнес академийн компанийн засаглалын хөтөлбөрийг СЗХ-ноос сайшаалаа
2024/10/04
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
ҮЗЭСГЭЛЭН: БНСУ-ын бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэж, түншлэгчээ хайж байна
2024/10/04
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
【CASE 3】Uniservice Solutions LLC, a cleaning company responsible for office buildings and the new international airport
2024/10/03
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №3
2024/10/03
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ
2024/10/03
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024/10/03
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
Тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар компаниуд нэгдэж байна
2024/10/03
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ
2024/10/03
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүдэд тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2024/10/02
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
БНСВУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын ерөнхийлөгч То Лам Монгол Улсын бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2024/10/01
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл
“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэгт урьж байна.
2024/10/01
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: "И-Март" дэлгүүр чанартай, тухтай орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг
2024/10/01
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2024/09/30
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS ISO 7301:2024, ЦАГААН БУДАА. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/09/30
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
“Улаанбаатар түншлэл-2024” үзэсгэлэнд оролцсон гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, шагнал гардууллаа
2024/09/27
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
МҮХАҮТ-д энэ долоо хоногт юу ӨРНӨВ
2024/09/27
 
 "Монгол-Казахстаны бизнес форум" зохион байгуулах талаар санал солилцлоо
2024/09/27
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
“Улаанбаатар түншлэл-2024” олон улсын үзэсгэлэнг амжилттай нээж, олны хөл ихтэй байна
2024/09/26
Манлайлагчдыг бэлтгэх
Манлайлагчдыг бэлтгэх "HARVARD ManageMentor” хөтөлбөр"-ийн бүртгэл үргэлжилж байна
2024/09/26