(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар: Бизнес форум бол хамтын ажиллагааны чухал боломж

2024/08/21 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Монгол - Словений бизнес форум” өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 21-ний өдөр МҮХАҮТ-ын байранд болж байна. Энэхүү форумд Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар хүрэлцэн ирж, үг хэллээ. 

 

Тус бизнес форум нь хоёр улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг ахиулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд Словений талаас эм үйлдвэрлэл, тээвэр логистик, агуулах, аялал жуулчлал, нийгэм хамгаалал,  маркетинг, хөдөө аж ахуй, ойжуулалт, ойн аж ахуйн тоног төхөөрөмж,  дахин боловсруулалт, эрчим хүч дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлийн компаниуд оролцож байна.

Тэд Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцох юм.

Форумыг нээж Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар үг хэлэхдээ “Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Словени-Монголын анхны бизнес форумын арга хэмжээнд оролцож байгаадаа миний бие туйлын баяртай байна. Монгол Улсад хийж буй энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын хоорондын улс төр, бизнес болон Европын Холбоо-Монголын харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилготой айлчлал болж байна. Саяхан манай нөхөр “бид 13-р зууны үед хөршүүд байсан тул бие биенээ таньж мэдэх нь аргагүй” хэмээн хошигнон хэлсэн билээ. Өнөөдөр манай улсын шилдэг компаниудын төлөөлөл хүрэлцэн ирснийг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр компаниуд нь бүгд дэлхийн түвшинд аль хэдийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зарим нь Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байгаа.

Мөн Словенийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Стратегийн хөгжил, олон улсын харилцаа хариуцсан гүйцэтгэх захирал болон Словенийн хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих төрийн агентлагийн төлөөллүүдийн хамтаар ирсэн байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхмын нэг бол ил тод, итгэлтэй, таатай бизнесийн таатай орчныг бүрдүүлэх явдал юм. Өнөөдрийн бизнес форумыг хоёр талын аж ахуй нэгж, компаниуд хамтын ажиллагааны чухал боломж хэмээн хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлэхдээ “Словени улс манай улстай төстэй, цөөн хүн амтай. Хамгийн өндөр хурдтай хөгжиж байгаа улсуудын нэг. Ингэхдээ ямар замыг туулсан бэ гэхээр төр нь хувийн хэвшилдээ эдийн засгийн илүү эрх чөлөөг олгох замаар хөгжсөн. Ялангуяа Швейцарь, Герман улстай хамтран ажиллаж, хурдан хөгжилд хүрсэн гэж хэлж болно. Монгол Словени хооронд 30 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийдэг. Үүнийг хангалтгүй гэж үзээд нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм. Үүнээс 18 сая ам.доллар орчим нь эмийн бизнес. Гэтэл энэ улс өөрөө инноваци, шинэ технологийн салбар руу анхаарч байна. Тиймээс энэ тал дээр хоёр улсын танхим хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Дэлхий даяар хиймэл оюун ухааны ажилтантай болохыг зорьж байгаа энэ үед хүний нөөцөө хиймэл оюун ухаан ашиглаж шийдэж байгаа руу анхаарах нь зүйтэй. Өөр нэг зүйл нь Словени улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувийг инноваци, шинэ технологийн судалгааг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдсэн бөгөөд энэ судалгаагаа хувийн хэвшлээр дамжуулан хийхээр ажиллаж байна гэж байна. Словени улс Монгол Улсад боломж олгоод албан буюу ногоон пасспортыг визгүй зорчих боломжоор хангаж өгсөн. Монгол Улсын топ 100 компанийн дээд гурван удирдлагад нь ногоон пасспорт олгож, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх боломжийг нээсэн” гэлээ.

Форум өнөөдөр 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын "Цахим эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо" салбар хуралдааныг МҮХАҮТ амжилттай зохион байгууллаа
2024/08/28
МҮХАҮТ,  Бүгд Найрамдах Солонгос улсын “Эс Эйч” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
МҮХАҮТ, Бүгд Найрамдах Солонгос улсын “Эс Эйч” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2024/08/27
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол дахь товчооны газрын захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол дахь товчооны газрын захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа
2024/08/27
"WOMEN ENTREPRENEURS NETWORKING" хүлээн авалт амжилттай боллоо
2024/08/23
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бие биетэйгээ танилцаж, түншлэлийн харилцаа үүсгэв
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бие биетэйгээ танилцаж, түншлэлийн харилцаа үүсгэв
2024/08/22
Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар: Бизнес форум бол хамтын ажиллагааны чухал боломж
Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар: Бизнес форум бол хамтын ажиллагааны чухал боломж
2024/08/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Словени улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Словени улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024/08/20
БНХАУ-ын Гүйжоу мужийн худалдааг дэмжих холбооны төлөөлөгчид МҮХАҮТ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
БНХАУ-ын Гүйжоу мужийн худалдааг дэмжих холбооны төлөөлөгчид МҮХАҮТ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
2024/08/20
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөлтэй уулзлаа
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөлтэй уулзлаа
2024/08/20
Монгол, Японы бизнес Форум амжилттай зохион байгуулагдлаа
Монгол, Японы бизнес Форум амжилттай зохион байгуулагдлаа
2024/08/20
МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн тоног төхөөрөмж шинэчлэгдлээ
МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн тоног төхөөрөмж шинэчлэгдлээ
2024/08/20
Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нээлтээ  хийлээ.
Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2024/08/19
Монгол, Хятад хоёр улсын хил залгаа аймгууд, байгууллагууд хамтын  ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
Монгол, Хятад хоёр улсын хил залгаа аймгууд, байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
2024/08/16
Монгол - Хятад - Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн 17 дахь удаагийн чуулга уулзалт
Монгол - Хятад - Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн 17 дахь удаагийн чуулга уулзалт
2024/08/16
“Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд санал авч байна.
“Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд санал авч байна.
2024/08/07
MNS 0244:2024, БУУДАЙН ГУРИЛ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS 0244:2024, БУУДАЙН ГУРИЛ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/08/06
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн нээлттэй цуврал хэлэлцүүлэг
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн нээлттэй цуврал хэлэлцүүлэг
2024/08/01
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05