(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бие биетэйгээ танилцаж, түншлэлийн харилцаа үүсгэв

2024/08/22 0

 

Олон улсын Худалдааны Төвийн дэргэдэх SheTrades “Mongolia Hub бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулсан "WOMEN ENTREPRENEURS NETWORKING" хүлээн авалт амжилттай болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаанд ОУХТ-ын SheTrades Hub-н Щвейцар дахь төв оффис, SheTrades, Ази бүс нутаг дах Вьетнам, Камбож, Филиппин, Индонези болон Монгол дах Shetrades Hub-уудын төлөөлөгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 80 орчим төлөөлөл оролцож, бие биетэйгээ танилцаж, туршлага судалсан юм. Дээрх улсуудын төлөөлөл болсон эмэгтэйчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад  оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.  

"WOMEN ENTREPRENEURS NETWORKING" хүлээн авалт, арга хэмжээний хүрээнд Азийн 5 улсын SheTrades Hub-уудын төлөөллүүд уулзаж танилцсанаас гадна хоорондоо түншлэлийн харилцаа үүсгэв. Түүнчлэн энэ үеэр МҮХАҮТ, Голомт банкны хамтарсан Women-owned тохирлын гэрчилгээ танилцуулга болж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн үзэсгэлэнг дэлгэсэн юм.

She Trades гэдэг бол дэлхийн маш олон улсад бий болж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдэл бөгөөд бүх салбарын бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгдэх боломжтой юм.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйчүүд үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа хамгийн гол асуудал бол эрчүүдээс 3-4 дахин илүү цагийг цалингүй ажиллаж өнгөрүүлдэг явдал гэдгийг онцоллоо. Тэрбээр  “Дэлхий дахинд цалингүй ажил үйлчилгээг эдийн засагжуулаад Care economy гээд маш том ойлголт, эдийн засгийн урсгал бий болсон. Тиймээс энэ төрлийг Монголдоо хөгжүүлэх эрхзүйн орчныг бий болгох чиглэлээр Азийн сантай хамтран ажиллаж байна. Энэ нь эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх, гэрээсээ гарах боломж олгоно. Нөгөө талаасаа эмэгтэй бизнес эрхлэгчид орлого олох боломж бүрдэх юм гэлээ.  

Голомт банкны хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн Канадын засгийн газар болон Азийн сантай хамтраад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах төсөл дээр ажиллажээ. Энэ хүрээнд Улаанбаатар болон орон нутгийн 500 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг энэ уулзалт сургалтуудад хамруулжээ. Тэд бизнесийн үйл ажиллагаагаа дараагийн шатанд хэрхэн гаргах вэ, бизнес моделоо хэрхэн шинэчлэх вэ, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн шинэ дүр төрхтэйгээр харилцагчиддаа борлуулах вэ, хүний нөөцийн удирдлагаа хэрхэн удирдах вэ, үйл ажиллагаа зөв явж байна уу, бэрхшээл тулгарвал хэрхэн даван туулах вэ, хэрхэн өөрийгөө зөв удирдах вэ гэх мэт олон талт чадваруудыг дээрх эмэгтэйчүүдэд эзэмшүүлсэн талаар Голомт банкны байгууллага, хөгжлийн газрын дарга Ц.Байгалмаа илтгэлдээ дурдсан юм. 

Олон улсын худалдааны төвийн She Trades Ази дахь санаачлагыг удирдах бүс нутгийг хариуцсан зохицуулагч Танвир Ахмед энэ үеэр хэлэхдээОлон улсын худалдааны төвийн гол зорилго нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. She Trades Hub нь дэлхий даяар маш олон төвүүдтэй байдаг. Бизнесийн хөгжлийг дэмжих, эмэгтэй бизнес эрхлэгчдийг худалдан авагчидтай холбож, өгөх, үзэсгэлэн худалдаанд оролцуулах, бие биетэй нь холбох үй ажиллагаа, арга хэмжээнүүд явуулдаг. Олон улсын худалдааны төв нь олон оронтой хамтарч, She Trades санаачлагыг бодлогын болон хамтын ажиллагааны түвшинд дэмжиж, улс орнуудад төвүүдээ нээсэн. Бидний хамгийн гол зорилго бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж, тэднийг бизнесийг хөгжүүлэх зорилготой байгаа юм. Монгол байх нь маш гайхалтай байна. Монгол дахь салбар бол дэлхийн бусад салбаруудын шилдгүүдийн нэг. Зөвхөн Улаанбаатар биш хөдөө орон нутагт байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж байгаад маш их баяртай байна. Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр хэлэлцээрүүд хийж байгаадаа таатай байна. Монголд зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохдоо маш их баяртай байна” гэлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын "Цахим эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо" салбар хуралдааныг МҮХАҮТ амжилттай зохион байгууллаа
2024/08/28
МҮХАҮТ,  Бүгд Найрамдах Солонгос улсын “Эс Эйч” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
МҮХАҮТ, Бүгд Найрамдах Солонгос улсын “Эс Эйч” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2024/08/27
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол дахь товчооны газрын захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол дахь товчооны газрын захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа
2024/08/27
"WOMEN ENTREPRENEURS NETWORKING" хүлээн авалт амжилттай боллоо
2024/08/23
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бие биетэйгээ танилцаж, түншлэлийн харилцаа үүсгэв
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бие биетэйгээ танилцаж, түншлэлийн харилцаа үүсгэв
2024/08/22
Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар: Бизнес форум бол хамтын ажиллагааны чухал боломж
Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар: Бизнес форум бол хамтын ажиллагааны чухал боломж
2024/08/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Словени улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Словени улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024/08/20
БНХАУ-ын Гүйжоу мужийн худалдааг дэмжих холбооны төлөөлөгчид МҮХАҮТ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
БНХАУ-ын Гүйжоу мужийн худалдааг дэмжих холбооны төлөөлөгчид МҮХАҮТ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
2024/08/20
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөлтэй уулзлаа
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөлтэй уулзлаа
2024/08/20
Монгол, Японы бизнес Форум амжилттай зохион байгуулагдлаа
Монгол, Японы бизнес Форум амжилттай зохион байгуулагдлаа
2024/08/20
МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн тоног төхөөрөмж шинэчлэгдлээ
МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн тоног төхөөрөмж шинэчлэгдлээ
2024/08/20
Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нээлтээ  хийлээ.
Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2024/08/19
Монгол, Хятад хоёр улсын хил залгаа аймгууд, байгууллагууд хамтын  ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
Монгол, Хятад хоёр улсын хил залгаа аймгууд, байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
2024/08/16
Монгол - Хятад - Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн 17 дахь удаагийн чуулга уулзалт
Монгол - Хятад - Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн 17 дахь удаагийн чуулга уулзалт
2024/08/16
“Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд санал авч байна.
“Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд санал авч байна.
2024/08/07
MNS 0244:2024, БУУДАЙН ГУРИЛ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
MNS 0244:2024, БУУДАЙН ГУРИЛ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024/08/06
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн нээлттэй цуврал хэлэлцүүлэг
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн нээлттэй цуврал хэлэлцүүлэг
2024/08/01
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05