(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо

2024/10/28 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2024.10.28/ МҮХАҮТ-ын их танхимд "Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо.

 Хуралдаанаар хоёр улсын бизнес эрхлэгчдийн худалдаа, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, өргөжүүлэх яриа хэлэлцээрүүд хийж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Казахстан талаас хөдөө аж ахуй, хүнс, гадаад худалдаа, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбарын 10 гаруй компани бизнесийн олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Монголын ААН-үүдтэй В2В уулзалт зохион байгуулахаар хүрэлцэн иржээ.

Өнөөдрийн хуралдааны зорилго нь Монгол, Казахстаны хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ боломжуудыг нээх явдал юм. Хоёр орны бизнесийн харилцаа нь арвин их боломжийг агуулж байгаа бөгөөд энэ хуралдаанаар түүнийгээ гүнзгийрүүлж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох юм.

Анхдугаар хуралдааныг нээж Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжлийн сайд Мадиев Ж. Х хэлэхдээ “Казахстан улс цахим засаглалаараа дэлхийд 24-р байр эзэлж байна. Бид Төв Азийн хамгийн том техникийн төв “Astana Hub” байгуулсан. Энд бүх төрлийн бүтээгдэхүүний өргөн хүрээний үйlчилгээ үзүүлдэг. 436 орны компаниудын 1500 гаруй байнгын оролцогч байна. Гол зорилго нь бизнес эрхлэгч, стартапуудын технологийн, Төв Азийн зах зээлд оруулах юм. Монгол Улсад өөрсдийн туршлагаа судлуулж, IT, цахим технологийг хөгжүүлэхэд нь хамтарч ажиллаж болно. Монголын стартапуудыг дээрх системд оруулж, сургалтад хамруулахыг хүсэж байна. Хоёр улсын зах зээлийн онцлогийг илүү ойлгож, инноваци технологийг нэвтрүүлэх боломж бий” гэв.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Сүүлийн жилүүдэд бидний хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Монгол, Казакстан улс хоорондын худалдааны нийт эргэлт 2019 онд 35.3 сая доллар байсан бол 2023 онд 76.7 сая доллар болж 117 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Энэ нь бидний стратегийн түншлэлийн үр дүн бөгөөд ирээдүйд илүү их амжилт гаргах боломжийг бидэнд олгож байна.

Цаашид МҮХАҮТ-ын зүгээс эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, худалдааны тэнцлийг хангах, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллах болно. Монгол улс, Казахстан хоорондын логистикийн боломжуудыг нээх нь хоёр улсын эдийн засагт үр ашигтай. Монгол, Казахстан хоорондын тээвэрлэлтийн шинэ маршрутуудыг бий болгох нь хоёр улсын географийн байрлал болон авто зам, төмөр замын сүлжээг ашиглан богино хугацаанд тээвэрлэх боломжтой. Логистикийн төвүүдийг байгууснаар энэ нь бараа бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд хадгалах, ялгах, тээвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ” гэлээ.

Мөн Казахстаны Гадаад худалдааны танхимын дарга Каримсаков М. Р. Казахстан улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь манай хоёр орны эдийн засгийг хөгжүүлэх том боломж нээгдэж байгааг онцлоод “Казахстаны үндэсний танхим аж ахуй нэгжүүдийн эрхийг төрийн байгуулага, олон улсын байгууллага болон гадаадад төлөөлж, хамгаалдаг. Бид гадаадын хөрөнгө оруулалт, нээлттэй хаалганы бодлого баримталж, татварын тогтвортой, урьдчилан таамаглахуйц тогтолцоог хангаж, шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, бизнесийн шударга орчин бүрдүүлж байна. Бид Бүгд найрамдах Казахстан Улсын Засгийн газартай хамтран гадаад хөрөнгө оруулалтыг татах, тэдэнтэй харилцах зорилгоор Үндэсний цахим хөрөнгө оруулалтын платформ боловсруулсан. Энэ нь аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийг хөгжүүлэх, гадаад түншүүдээ олоход тусалдаг. Энэ оны есдүгээр сарын 13-нд Казахстан Монголын бизнесийн зөвлөлийг цахим хэлбэрээр байгуулсан нь манай хоёр орны харилцааны чухал үе шат болсон юм. Хоёр орны бизнес эрхлэгчид харилцан ажиллах боломжийг нээж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг албан ёсных болгосон” гэлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо
2024/10/28
"БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН": Бүс бүсээрээ нэгдэж, асуудал, шийдлээ ярьж, нэгдсэн ойлголттой болов
2024/10/28
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
2024/10/25
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө"-г танилцууллаа
2024/10/25
Бизнес эрхлэгч та бүхнийг
Бизнес эрхлэгч та бүхнийг "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-д оролцохыг урьж байна
2024/10/25
НҮБ-ын
НҮБ-ын "Даян дэлхийн гэрээ”-г Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж байна
2024/10/24
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах "Шанхайн бизнес аялал"-д бүртгэж байна
2024/10/23
Абу Даби хотноо болох
Абу Даби хотноо болох "Бизнес форум"-д оролцох аж ахуй, нэгжүүдийг бүртгэж байна
2024/10/23
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
2024/10/23
"ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2024” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
2024/10/22
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
2024/10/22
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
2024/10/21
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
2024/10/21
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
2024/10/21
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/10/19
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
2024/10/18
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
2024/10/18
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
2024/10/18
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
2024/10/18
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
2024/10/17