(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН": Бүс бүсээрээ нэгдэж, асуудал, шийдлээ ярьж, нэгдсэн ойлголттой болов

2024/10/28 0

 

Бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-ыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. 

Түүнчлэн чуулганаар бүсийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт, төслүүдийн талаар хэлэлцэж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүсийн хөгжилд идэвхтэй оролцох иргэд, хэвийн хэвшил, эрдэмтдийн оролцоог дэмжин, идэвхжүүлэхийг зорьсон панел хэлэлцүүлгүүд болсон юм. 

МҮХАҮТ-ын ЕНБД С. Баясгалан “Бүсүүдийн хөгжлийн үндэсний форум”-ын Баруун бүсийн Орон нутгийн салбар хуралдаанд модератор хийж, мөн бүсийн салбар хуралдаанаас гарсан саналуудыг нэгтгэн, дүгнэлт хуралдаанд танилцууллаа. 

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Улаанбаатарын бизнесийн хөгжил салбар хэлэлцүүлэгт панелистаар оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн загвар нь шинэ төвлөрлүүдийг бий болгох тул энэ нь компаниудын хувьд ойрын хугацаанд ашиг орлогоо дор хаяж 20-30% нэмэгдүүлэх нэг гарц мөн гэж харж, дэмжиж байгаа. Шинэ төвлөрлүүд бий болж, тухайн бүсэд амьдралын түвшин сайжирч байж дундаж өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Компаниудын 50 гаруй хувь орон нутаг руу үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй. Гэвч бэрхшээлүүд бий.

1. Хүний нөөцийн байршуулалт

2. Дэд бүтцийн хангалтгүй байдал

3. Үйл ажиллагааны зардал өндөр

4. Татварын бодлого

5. Орон нутаг дахь хүнд суртлын асуудал нэлээн нөлөөтэй байгаа. 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар ойлголтын зөрүү байсаар л байгаа. Төрийн оролцоог багасгах ёстой гэцгээдэг. Гэтэл төрийнхөн нь төр өөрөө мөнгөө босгож, төрийн өмчит үйлдвэр үүсгэж бэлдээд, тендер зарлаж хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэж ойлгоод байна.  Гэтэл угтаа, эрхийг нь, мандатыг нь хувийн хэвшилд өгөөд, дэд бүтцийг нь бэлдэж өгөөд, хувийн хэвшил өөрсдөө мөнгөө босгоод бүтээн байгуулалт хийхийн төр хувийн хэвшлийн түншлэл гэх юм" гэлээ. 

Чуулганыг нээж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дараах гурван шилжилтийг хийнэ гэдгээ хэлээд хүрэх зорилгоо технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар зөв тооцоолох шаардлагатай байгааг онцоллоо.

☝️1. АI хиймэл оюун ухаан, технологийн шилжилт

☝️2. Ногоон шилжилт

☝️3. Хүний нөөцийн шилжилт

Түүнчлэн бүс нутгуудыг хэрхэн хөгжүүлэх талаар боловсруулсан төлөвлөгөөгөө танилцуулав. Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн хүрээнд:

☝️1. Баруун бүс нутгийг эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын бүс

☝️2. Хангайн бүс нутгийг уламжлалт мал аж ахуй төрөлжсөн хот байгуулалтын дэд бүс

☝️3. Хойд бүсийг байгалийн аялал жуулчлал төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс

☝️4. Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс

☝️5. Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс

☝️6. Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн ногоон эрчим хүчний дэд бүс

☝️7. Улаанбаатар хотыг олон улсын банк, санхүү бизнесийн хөгжлийн бүс нутгаар хөгжүүлэхээр тус тус төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын тэргүүлэх 14 мега төслийг танилцууллаа.

☝️1. Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын төмөр зам

☝️2. Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам

☝️3. Тавантолгойн 450мвт-ын дулааны цахилгаан станц

☝️4. Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын усан цахилгаан станц

☝️5. Эгийн голын усан цахилгаан станц

☝️6. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр

☝️7. Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор

☝️8. Газрын тос боловсруулах цогцолбор

☝️9. Оюу толгой төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэр

☝️10. Гангийн үйлдвэр

☝️11. Монгол Францын хамтарсан ураны төсөл

☝️12. Хэрлэн-Тооно, Орхон Онги төслийн ус дамжуулах шугам

☝️13. Зэс боловсруулах цогцолбор

☝️14. Харилцаа холбооны үндэсний хиймэл

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо
2024/10/28
"БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН": Бүс бүсээрээ нэгдэж, асуудал, шийдлээ ярьж, нэгдсэн ойлголттой болов
2024/10/28
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
2024/10/25
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө"-г танилцууллаа
2024/10/25
Бизнес эрхлэгч та бүхнийг
Бизнес эрхлэгч та бүхнийг "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-д оролцохыг урьж байна
2024/10/25
НҮБ-ын
НҮБ-ын "Даян дэлхийн гэрээ”-г Монгол Улсад албан ёсоор оруулж ирэх ажлыг МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж байна
2024/10/24
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах "Шанхайн бизнес аялал"-д бүртгэж байна
2024/10/23
Абу Даби хотноо болох
Абу Даби хотноо болох "Бизнес форум"-д оролцох аж ахуй, нэгжүүдийг бүртгэж байна
2024/10/23
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
Хүний нөөцийн ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв хандлага, ойлголттой болох нөлөөллийн семинарт хамрагдаж байна
2024/10/23
"ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2024” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
2024/10/22
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
“Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл”-ийн даргыг сонголоо
2024/10/22
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
【CASE 4】APU Company, the largest beverage manufacturer in Mongolia
2024/10/21
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №4
2024/10/21
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно
2024/10/21
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ТОМИЛОЛТ: Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/10/19
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
Монгол-Францын бизнес уулзалтад оролцохыг урьж байна
2024/10/18
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/
2024/10/18
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ
2024/10/18
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
Дэлхийн Өвлийн Хотуудын Захирагч нарын чуулганы хүрээнд бизнес аялалд оролцох аж ахуй нэгжийг бүртгэж байна
2024/10/18
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
Герман дахь бизнесийн боломжууд, салбар дундын төлөөлөгчдийн аялалд бүртгэж байна
2024/10/17